Библийн холбогдолтой видео—Үндсэн сургаал
Эдгээр видео хичээлүүдээс «Бурхан яагаад дэлхийг бүтээсэн бэ? Нас барсан хүн яадаг вэ? Бурхан яагаад зовлон зүдгүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гээд олон чухал асуултад хариу аваарай.
Орчлон ертөнц яаж бий болсон бэ?
Олон хүн бүтээлийн тухай Библийн түүхийг буруу ойлгож, үлгэр домог гэж үздэг. Библийн түүхэнд итгэж болох уу?
Бурхан нэртэй юү?
Бурхан Төгс хүчит, Бүтээгч, Эзэн гээд олон цолтой. Гэхдээ Бурхны оноосон нэрийг Библид 7 000 удаа бичсэн.
Бурхантай анд нөхөр болох боломжтой юу?
Хүмүүс олон зууны турш Бүтээгчээ мэдэхийг хүссээр ирсэн. Бурхантай анд нөхөр болоход Библи тусалдаг. Найз нь болъё гэвэл Бурхны нэрийг мэдэх хэрэгтэй.
Библийг хэн зохиосон бэ?
Хүн бичсэн юм бол Бурхны Үг гэж хэлэх нь зөв үү? Библид хэний санааг бичсэн бэ?
Библид итгэж болохын учир юу вэ?
Библийг үнэхээр Бурхан бичүүлсэн юм бол бусад номтой харьцуулахын аргагүй байх ёстой.
Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээсэн бэ?
Манай дэлхий гайхамшигтай сайхан бүхнээр дүүрэн. Дэлхийг нарнаас яг тохирсон зайнд байрлуулсан. Бас тохиромжтой хурдтай эргэдэг. Бурхан дэлхийг яагаад ийм сайхан бүтээсэн бэ?
Хүн үхээд яадаг вэ?
Лазар амилсан шиг олон хүн амилах цаг ирнэ гэсэн амлалт Библид байдаг.
Там гэж байдаг уу?
Библид «Бурхан бол хайр» гэж бий. Иймд Бурхан өнгөрсөнд гаргасан алдаанаас нь болж хүмүүсийг тамлахгүй.
Есүс Бурхан мөн үү?
Есүс Христ Төгс хүчит Бурхан хоёр нэг үү? Эсвэл өөр үү?
Есүс яагаад нас барсан бэ?
Та түүнийг бидний нүглийн төлөө нас барсан гэж сонсож байсан байх. Гэхдээ ганцхан хүний золиос олон сая хүнд ач тусаа өгөх үү?
Бурхны Хаант төр гэж юу вэ?
Бурхны Хаант төрийн тухай Есүс хамгийн их ярьж дэлгэрүүлдэг байсан. Үе үеийн дагалдагчид нь Бурхны Хаант төр ирэх болтугай гэж залбирдаг.
Бурхны Хаант төр 1914 онд захирч эхэлсэн
2 600 гаруй жилийн өмнө Бурхан нэг сүр хүчит хаанд зөгнөлийн утгатай зүүд зүүдлүүлжээ. Энэ зөгнөл одоо биелж байна.
1914 оноос дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөн
1914 оноос хойших дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан араншин «эцсийн өдрүүдийн» талаарх Библийн зөгнөл биелж байгааг харуулж байна.
Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
Энэ ертөнц яагаад үзэн ядалт, зовлон зүдүүрээр дүүрэн байдаг юм бол? Библи энэ талаар ойлгомжтой, сэтгэл тайвшруулам хариу өгдөг.
Бурханд бүх шашин таалагддаг уу?
Ямар шашин шүтэх нь тийм ч чухал биш гэж үздэг хүн олон бий.
Шүтээн шүтэхийг Бурхан таалдаг уу?
Шүтээн шүтлээ гээд харагдахгүй Бурхантай дотно болох уу?
Бурхан бүх залбирлыг сонсдог уу?
Хэрвээ хүн ашиг хонжоо харж залбирвал сонсох уу? Нөхөр нь эхнэртэйгээ зүй бус харьцчихаад Бурхнаас ивээл гуйн залбирвал сонсох уу?
Порно үзэхийг Бурхан нүгэл гэж үздэг үү?
Порно гэдэг үг Библид гардаг уу? Бурхны үзэл бодлыг хэрхэн мэдэх вэ?