Skip to content

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Таны бодлоор ...

  • зүрхэнд байдаг зүйл үү?

  • зүгээр нэг хэллэг үү?

  • тэнгэрт орших засгийн газар уу?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах ... юм» (Даниел 2:44, «Ариун Библи 2004»).

«Бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно» (Исаиа 9:6).

ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

  • Зөв шударга засгийн газар танд тустай юм хийнэ (Исаиа 48:17, 18).

  • Удахгүй бий болох шинэ ертөнцөд та цоо эрүүл, аз жаргалтай амьдарна (Илчлэл 21:3, 4).

БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Хоёрыг дурдвал:

  • Бурхны Хаант төр юу хийхийг Есүс үзүүлсэн. Бурхны Хаант төр захираасай, Бурхны хүсэл таалал дэлхий дээр биелээсэй гэж залбирч байхыг Есүс шавь нартаа захиж байжээ (Матай 6:9, 10). Бас энэ залбиралд Бурхан хэрхэн хариулахыг үзүүлсэн.

    Есүс дэлхийд байхдаа өлссөн хүмүүсийг хооллож, өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барагсдыг амилуулж байсан (Матай 15:29–38; Ёохан 11:38–44). Бурхны Хаант төрийн Хаан болох үедээ ард иргэдийнхээ төлөө юу хийхээ Есүс харуулсан (Илчлэл 11:15).

  • Бурхны Хаант төр удахгүй захирч эхлэхийг дэлхий дахинд өрнөж буй үйл явдал баталдаг. Бурхны Хаант төр амар тайвныг тогтоохоос өмнөхөн дэлхий дахинд дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болно гэж Есүс зөгнөсөн (Матай 24:3, 7).

    Есүсийн зөгнөл өнөөдөр биелж байна. Бурхны Хаант төр удахгүй бүх зовлонг арилгана.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Бурхны Хаант төр дэлхийг захирахад амьдрал ямар байх бол?

Энэ асуултын хариу Библийн ДУУЛАЛ 37:29, ИСАИА 65:21–23-т бий.