Skip to content

Гарчиг руу орох

Тандаа итгэе

Тандаа итгэе

(Дуулал 27:13)

Татаж авах

  1. 1. Би арслангаас огт айхгүй

    Бардам дайснаас бас айхгүй

    Ехова надтай байхад

    Айж, хулчийх хэрэггүй

    Бурхан минь хамт гэдгийг мэднэ

    (ДАХИЛТ)

    Бат итгэлээр ирээдүйгээ би хардаг

    Бат итгэлээр би бүх айдсаа ялдаг

    Ехова зориг хайрлаж, тэнхээ надад өгдөг

    Бурхан минь хамт гэдгийг би мэднэ

    Тандаа итгэе

  2. 2. Еховад хайртай хүмүүс

    Итгэж найдаж амьдарсан

    Итгээд тэвчсэн болохоор

    Еховагаар шагнуулж

    Ирээдүйд бүгд дахин босно

    (ДАХИЛТ)

    Бат итгэлээр ирээдүйгээ би хардаг

    Бат итгэлээр би бүх айдсаа ялдаг

    Ехова зориг хайрлаж, тэнхээ надад өгдөг

    Бурхан минь хамт гэдгийг би мэднэ

    Тандаа итгэе

    (ХОЛБООС)

    Уул нүүлгэхээр бат итгэл та хайрлаач

    Урам зориг бадрааж өгөөч

    Сайн сайхныг тань харна гэж итгээгүй бол би

    Сорилтыг давж чадна гэж үү?

  3. 3. Намайг өгөөмрөөр ивээх

    Бурхан танд би хайртай

    Бат итгэн хүлээе

    Бахдам төгс ялалтыг

    Бурхан та удахгүй байгуулна

    (ДАХИЛТ)

    Бат итгэлээр ирээдүйгээ би хардаг

    Бат итгэлээр би бүх айдсаа ялдаг

    Ехова зориг хайрлаж, тэнхээ надад өгдөг

    Бурхан минь хамт гэдгийг би мэднэ

    Тандаа итгэе

    Тандаа итгэе

(Бас Евр. 11:1-40-ыг үзнэ үү.)