Skip to content

Гарчиг руу орох

«Хоцролгүй заавал ирнэ!» (2023 оны бүсийн чуулган дээр дуулах шинэ дуу)

«Хоцролгүй заавал ирнэ!» (2023 оны бүсийн чуулган дээр дуулах шинэ дуу)

(Хабаккук 2:3)

Татаж авах

  1. 1. Үзэсгэлэнт дэлхий, нүд булаам бүтээл

    Урласан бүхэнд тань ур, тэвчээр шингэжээ

    Та бол хувиршгүй, ертөнц тогтворгүй

    Тэвчин хүлээнэ та, бүтээлээ сэргээхийг

    (ДАХИЛТ)

    Хайрт Эцэг Ехова, диваажинг та сэргээнэ

    Хүлээх хүч, тэвчээр хайрлаач

    Ургах наран адил таны өдөр ирнэ

    Хэчнээн удаан санагдлаа ч

    Хоцролгүй ирнэ!

  2. 2. Амилсан нэгнээ тэврэхийг хүснэ

    Амилуулахыг Бурхан та хүсэн тэмүүлдэг

    Хайр тань мөнх хэвээр тэднийгээ санадаг

    Хатан тэвчээрээ та зүрхэнд минь суулгаач

    (ДАХИЛТ)

    Хайрт Эцэг Ехова, диваажинг та сэргээнэ

    Хүлээх хүч, тэвчээр хайрлаач

    Ургах наран адил таны өдөр ирнэ

    Хэчнээн удаан санагдлаа ч

    Хоцролгүй ирнэ!

  3. 3. Тэвчээр гарган та даруу хүнийг олж

    Тэнхрүүлж өндийлгөөд эрхэм найдвар өгдөг

    Үнэн зүрхнээс танд ойртон дотноссоор

    Үргэлж тантай хамт үр бүтээлтэй зүтгэнэ

    (ДАХИЛТ)

    Хайрт Эцэг Ехова, диваажинг та сэргээнэ

    Хүлээх хүч, тэвчээр хайрлаач

    Ургах наран адил таны өдөр ирнэ

    Хэчнээн удаан санагдлаа ч

    Хоцролгүй ирнэ!

    Хоцролгүй заавал ирнэ!

(Бас Кол. 1:11-ийг үзнэ үү).