Skip to content

Гарчиг руу орох

5 Зовлон дуусах уу?

5 Зовлон дуусах уу?

Хариуг нь мэдэх нь яагаад чухал вэ?

Зовлон дуусна гэдэгт итгэх үндэс олдвол найдвар төрж, амьдралыг, цаашлаад Бурхныг үзэх үзэл өөрчлөгдөнө.

Бодож үзээрэй

Хүмүүс зовлонг багасгахыг оролддог хэдий ч хийж чадах зүйл нь хязгаартай. Дараахыг бодож үзээрэй.

Эм эмчилгээний чанар дээд түвшинд хүрсэн ч ...

  • зүрх судасны өвчин үхлийн гол шалтгаан хэвээр байна.

  • жил бүр олон сая хүн хорт хавдраар нас барж байна.

  • «Өнөөдөр олон шинэ эм байгаа боловч эдгэршгүй өвчин бас олон байна. Түүнчлэн шинэ өвчин гардаг. Удаан хугацаанд намжсан байсан өвчин дахин гарч байна» гэж доктор Дэйвид Блум нэгэн сэтгүүлд бичжээ (Frontiers in Immunology).

Өндөр хөгжилтэйгөөс үл шалтгаалан зарим оронд ...

  • жил бүр олон сая хүүхэд нас барж байна. Ялангуяа ядуу буурай орчинд амьдардаг хүүхдүүд их өртөж байна.

  • олон тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд амьдарч байна.

  • хэдэн зуун сая хүн цэвэр ус хэрэглэх боломжгүй байна.

Хүний эрхийн талаарх ойлголт нэмэгдсэн ч ...

  • хүний наймаа олон улс оронд байсаар байна. Гэмт этгээдүүд шийтгэлээс мултардаг. «Эрх мэдэлтнүүд ийм юм болж байгааг нүдээ аниад өнгөрөөдөг. Нэг бол шийтгэх эрхзүйн орчин байдаггүй» гэж НҮБ-ын тайланд дурджээ.

    ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

    jw.org сайт дахь «Бурхны Хаант төр гэж юу вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан хүмүүст санаа тавьдаг.

Бидний зовж байгааг Бурхан зүгээр хараад байдаггүй.

«[Бурхан] зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм» (ДУУЛАЛ 22:24).

«Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 ПЕТР 5:7).

Хүн эцэс төгсгөлгүй зовохгүй.

Бурхны санаа зорилго заавал биелнэ гэж Библид бичжээ.

«[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (ИЛЧЛЭЛ 21:3, 4).

Бурхан зовлонгийн эх үндсийг үгүй хийнэ.

Бурхан Хаант төрөөрөө дамжуулан үүнийг хийнэ. Бурхны Хаант төрийг бодит засгийн газар гэж Библид бичжээ.

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь ... мөнхөд байх юм» (ДАНИЕЛ 2:44).