Skip to content

Гарчиг руу орох

Библийн тухай өгүүлдэг миний ном

Библийн тухай өгүүлдэг миний ном
Есүс хүүхдүүдтэй ярилцаж байгаа нь

ЭНЭ ном үнэн бодит түүхийг өгүүлнэ. Энд бичсэн үйл явдлыг энэ дэлхийн хамгийн агуу ном болох Библиэс авсан билээ. Энэ номоос чи Бурхны бүтээж эхэлсэн тэр үеэс өнөөдрийн бидний үеийг хүртэлх дэлхийн бүх түүхийг үнэн зөвөөр мэдэж авна. Түүнээс гадна, уг номд ирээдүйд Бурхны хийхээр амласан зүйлийн талаар бичсэн буй.

Энэ номоос чи Библийн тухай ерөнхий ойлголттой болно. Энд Библийн баатруудын тухай, тэдний амьдралын тухай бичсэн. Тэрчлэн, Бурхан хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах болно гэдэг итгэл найдварыг энэ номоос мэдэж болно.

Уг ном 116 өгүүллэгтэй бөгөөд эдгээрийг найман хэсэгт хуваажээ. Хэсэг болгоны эхэнд уг хэсгийн товч тоймыг дурдсан. Өгүүллэгүүд нь түүхэн үйл явдлын болсон дарааллаар байрладаг. Тиймээс чи ямар үйл явдлын дараа ямар нь болж вэ гэдгийг мэдэх болно.

Өгүүллэгүүдийг энгийн, ойлгомжтой хэлээр бичжээ. Та нарын дотроос олон хүүхэд энэ номыг өөрсдөө уншиж чадна. Эцэг эхчүүд та нар, эдгээр өгүүллэгийг хэчнээн дахин давтан уншиж өглөө ч бяцхан хүүхдүүдийнхээ шимтэн сонсохыг харах болно. Та бүхэн энэ номд хүүхэд, том хүний аль алины сонирхол татахуйц олон зүйл байгааг мэдэх болно.

Өгүүллэг болгоны төгсгөлд Библийн ямар хэсгээс ашигласныг дурдсан буй. Та бүхэн өгүүллэгийн үндэс болсон Библийн эдгээр хэсгийг уншвал тун сайн. Бас өгүүллэгийг уншиж дуусаад 116-р өгүүллэгийн дараагийн хуудсанд буй судлах асуултуудад хариулахыг хичээгээрэй.

Энэ номын Библийн ишлэлүүдийг өөрчилсхийж, хүүхдэд ойлгуулахын тулд энгийн, ойлгомжтой хэлээр гаргалаа. Өгүүллэг бүрийн төгсгөлд Библийн ямар хэсгээс ашигласныг дурдсан буй.