Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 1

Бүтээж эхлэхээс Усан галав хүртэл

Бүтээж эхлэхээс Усан галав хүртэл

Тэнгэр газар хэрхэн бий болсон бэ? Нар, сар, од болон дэлхий дээрх энэ олон юм яаж бий болсон бэ? Бурхан энэ бүхнийг бүтээсэн гэдэг үнэн зөв хариуг Библи өгдөг. Тиймээс энэхүү ном маань Бурхан юу бүтээсэн тухай өгүүлсэн түүхээс эхэлдэг юм.

Бурхан анх өөртэйгөө адилхан сүнсэн биетүүдийг бүтээснийг бид мэдэж авна. Тэд тэнгэр элчүүд юм. Харин дэлхийг хүмүүст зориулан бүтээжээ. Тэгээд Адам, Ева гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг бүтээгээд гайхамшигтай сайхан цэцэрлэгт амьдруулах болжээ. Гэвч тэд Бурханд дуулгаваргүй болж, амьд явах эрхээ алдсан.

Адамыг бүтээснээс хойш Усан галав юүлэх хүртэл 1 656 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэнгэрт Сатан ба түүний талын муу тэнгэр элчүүд буюу хүний нүдэнд харагддаггүй сүнсэн бүтээлүүд амьдарч байв. Харин дэлхий дээр Каин болон өөр олон муу хүн байсан бөгөөд тэдний дунд ер бусын хүчирхэг хүмүүс ч байлаа. Гэхдээ Абел Енох Ноа зэрэг сайн хүмүүс ч бас амьдарч байсан юм. НЭГДҮГЭЭР хэсгээс бид энэ хүмүүсийн тухай, тэр үед болсон үйл явдлын тухай мэдэх болно.