Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 11

Анхны солонго

Анхны солонго

НОА болон түүний гэр бүлийнхэн хөвөгч авдраас гараад хамгийн түрүүнд юу хийснийг чи мэдэх үү? Бурханд бэлэг болгон тахил өргөсөн. Ноагийн юу хийж байгааг чи зураг дээрээс харж болно. Гэр бүлийнхнийг нь Усан галаваас аварсанд Бурханд талархаж, амьтдаар тахил өргөжээ.

Энэ бэлэг Еховад таалагдсан болов уу? Тийм ээ, таалагдсан. Тэгээд Бурхан хүн амьтныг ахин хэзээ ч үерээр устгахгүй гэж Ноад амласан.

Удалгүй газар дэлхий бүхэлдээ хуурай болоход Ноа болон түүний гэр бүлийнхэн хөвөгч авдраас гарч, шинэ амьдралаа эхлэв. Бурхан тэднийг ерөөж: «Та нар олон хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн» хэмээн айлджээ.

Гэвч хожим нь хүмүүс Усан галавын тухай сонсоод тийм үер дахин болох вий гэж айж магадгүй. Тиймээс Бурхан хүн амьтныг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэж амласнаа сануулж байхын тулд хүмүүст нэг зүйлийг өгчээ. Юу өгснийг нь чи мэдэх үү? Энэ бол солонго юм.

Бороо орсны дараа нар гарахад солонго татдаг. Солонго олон янзын гоё өнгөтэй байдаг. Чи ер нь солонго харсан уу? Энэ зураг дээр байгаа солонгыг харж байна уу?

Тэгээд Бурхан: «Хүн амьтныг усан галаваар дахиж хэзээ ч устгахгүй гэдгээ амлая. Би үүлэнд солонго татуулна. Тэгээд солонго татахыг хараад, амласнаа санах болно» хэмээн айлджээ.

Тэгэхлээр, чи солонго харах болгондоо юун тухай санах хэрэгтэй вэ? Тийм ээ, хүн амьтныг дахиж хэзээ ч усан галаваар устгахгүй гэж Бурхны амласныг санаарай.