Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 18

Иаков Харанд очсон нь

Иаков Харанд очсон нь

ИАКОВТАЙ ярилцаж байгаа энэ хүмүүс хэн бэ, чи мэдэх үү? Иаков олон хоног аялсны эцэст энэ хүмүүстэй худгийн дэргэд тааралджээ. Тэд хоньчид байлаа. Иаков тэднээс:

— Та нар хаанахынх вэ? гэтэл,

— Хараных гэж тэд хариуллаа.

— Та нар Лабан гэдэг хүнийг мэдэх үү? гэж Иаковыг асуухад,

— Мэднэ. Хонио туугаад ирж яваа тэр бүсгүй бол Лабаны охин Рахел гэж тэд хэлэв.

Цаанаас ирж яваа Рахелыг чи харж байна уу?

Иаков нагац ах Лабаных нь хонийг туугаад ирж яваа Рахелыг харуутаа хонь услалцахаар худаг уруу очиж, амсрыг нь тагласан чулууг зайлуулав. Дараа нь Рахелыг үнсээд өөрийгөө танилцуулав. Сэтгэл нь догдолсон Рахел гэртээ харьж, болсон явдлыг эцэгтээ нэгд нэгэнгүй ярьжээ.

Иаковыг гэрт нь ирсэнд Лабан баяртай байв. Тэгээд бас Рахелыг эхнэрээ болгохоор гуйхад нь бүр ч их баярлажээ. Гэхдээ Лабан Иаковыг Рахелын төлөө талбайдаа долоон жил ажиллуулахыг хүсэв. Иаков Рахелд их хайртай байсан тул зөвшөөрчээ. Гэтэл гэрлэх цаг нь болоход яасан гэж санана?

Лабан Рахелын оронд том охин Леагаа өгчээ. Иаков тэднийд дахин долоон жил ажиллахыг зөвшөөрөхөд Лабан Рахелыг ч эхнэр болгон өгчээ. Тэр үед Бурхан эр хүнд олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг байлаа. Харин одоо Библид зааснаар хүн ганцхан эхнэртэй байх ёстой.