Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 20

Динад гай учирсан нь

Динад гай учирсан нь

ДИНА хэн уруу очиж явааг чи мэдэж байна уу? Канаан нутгийн охид уруу очиж явна. Ингэж яваа нь эцэг Иаковт нь таалагдах болов уу? Үүнд хариулахын тулд Абрахам Исаак хоёр Канаан нутгийн бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байсныг санах хэрэгтэй.

Абрахам, хүү Исаакаа Канаан нутгийн бүсгүйтэй гэрлээсэй гэж хүсэж байсан бил үү? Үгүй ээ, хүсээгүй. Тэгвэл Исаак Ребека хоёр хүү Иаковыгаа канаан эмэгтэйтэй гэрлээсэй гэж хүсэж байсан уу? Бас л үгүй. Үүний учрыг чи мэдэх үү?

Яагаад гэвэл, канаанчууд олон хуурамч бурхан шүтдэг байсан. Тэд нөхөр эхнэр юм уу дотно андууд болчихоор сайн хүмүүс биш байв. Тиймээс Иаков охиноо канаан охидтой үерхдэгийг мэдвэл лав дуртай байхгүй.

Эцэс сүүлдээ Дина горыг нь амсжээ. Динаг ширтэж байгаа канаан залууг чи зураг дээрээс харж байна уу? Түүнийг Шехем гэдэг. Нэг өдөр Динаг тэнд очтол, Шехем түүнтэй хүчээр унтжээ. Ингэх нь буруу байлаа. Яагаад гэвэл, зөвхөн эхнэр нөхөр хоёр хамт унтах эрхтэй. Шехем Динад ийм муу юм хийсэн нь бүр их гай тарив.

Ах нар нь Динад тохиолдсон явдлыг дуулаад их уурлажээ. Ялангуяа, Симеон Леви хоёр ихэд хорсож, илд агсан, хот уруу дайрч, хүмүүсийг нь гэнэдүүлэв. Тэгээд тэр хоёр, ах дүүсийнхээ хамт Шехем болон хотын бүх эрчүүдийг алжээ. Хөвгүүд нь ийм муу хэрэг үйлдсэнд Иаков ихэд цухалдав.

Энэ бүх гай зовлон юунаас болсон бэ? Дина Бурхны хуулийг биелүүлдэггүй хүмүүстэй нөхөрлөснөөс болсон. Бид тийм найзуудтай болохыг хүсэхгүй. Тийм биз дээ?