Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 71

Бурхны амласан диваажин

Бурхны амласан диваажин

ЭНЭ бол диваажингийн зураг. Бурхан өөрийнхөө зөнч Исаиад иймэрхүү зүйл үзүүлсэн болов уу. Исаиа Ионагийн дараахан амьдарч байжээ.

«Диваажин» гэдэг нь «цэцэрлэг» буюу «цэцэрлэгт хүрээлэн» гэсэн утгатай үг. Бүр өмнө энэ номоос үзсэн нэг зургийг санаж байна уу? Адам Ева хоёрт зориулж Ехова Бурхны бүтээсэн үзэсгэлэнт цэцэрлэгтэй адилхан байгаа биз? Хэзээ нэгэн цагт дэлхий маань бүхэлдээ диваажин болох болов уу?

Бурхны ард түмний амьдрах ирээдүйн шинэ диваажингийн тухай бичихийг Ехова Исаиа зөнчдөө тушаажээ. «Чоно хонь хоёр хамтдаа эв найртай амьдарна. Тугал арслан хоёр цуг идээшилж, бяцхан хүүхдүүд тэднийг хариулна. Нялх хүүхэд хүртэл хорт могойн хажууд тоглоход аюулгүй болно» гэжээ.

«Ийм юм хэзээ ч болохгүй. Дэлхий дээр гай зовлон дандаа байдаг, цаашид ч байна» гэж олон хүн хэлэх байх. Гэхдээ бодоод үз дээ. Бурхан, Адам Ева хоёрт ямар орон гэр өглөө?

Диваажин өгсөн. Гагцхүү тэд Бурхны үгийг дуулаагүйгээсээ болоод л сайхан орон гэрээ алдаж, хөгширч үхсэн. Бурхан өөрт нь хайртай хүмүүст Адам Ева хоёрын алдсан тэр зүйлийг буцааж өгнө гэж амласан билээ.

Ирээдүйн шинэ диваажинд хорлох, сүйтгэх ямар ч юм байхгүй болно. Тэнд туйлын тайван амгалан болно. Бүх хүн эрүүл, аз жаргалтай амьдарна. Бурхан анх ямар болгохыг хүсэж байсан шиг яг тийм болно. Тэгэхдээ, яаж ийм болгохыг дараа үзэцгээе.

Исаиа 11:6–9; Илчлэлт 21:3, 4.