Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 98

Чидун ууланд

Чидун ууланд

ЕСҮС Чидун ууланд байна. Түүнтэй хамт буй дөрвөн хүн бол элч нар нь юм. Ах дүү Петр, Андрей, мөн ах дүү Иаков Иохан нар аж. Тээр цаана Иерусалим дахь Бурхны сүм харагдаж байна.

Есүс Иерусалимд дудран унаж ирснээс хойш хоёр өдөр өнгөрчээ. Мягмар гариг байлаа. Есүс өглөө сүмд очив. Тэнд тахилчид түүнийг алахаар барьж авах гэсэн боловч айжээ. Учир нь ард олон Есүст хайртай байв.

Есүс шашны удирдагчдад хандан: «Могойнууд аа, могойн хөвгүүд ээ!» гэж хэлсэн. Мөн хийсэн хэргийнх нь төлөө Бурхан тэднийг шийтгэнэ гэж хэлсэн. Дараа нь Есүсийг Чидун ууланд гарахад дөрвөн элч нь асууж шалгааж гарав. Тэд Есүсээс юу асуусныг чи мэдэх үү?

Элч нар ирээдүйд болох явдлын тухай асуужээ. Тэд Есүсийг дэлхий дээрх ёс бус бүхнийг устгана гэж мэдэж байв. Гэхдээ яг хэзээ устгахыг нь мэдэхийг хүсжээ. Есүс хаанчлахаар хэзээ дахиж ирэх вэ?

Өөрийнх нь дахин ирэхийг дэлхий дээрх дагалдагчид нь харж чадахгүй гэдгийг Есүс мэдэж байсан. Яагаад гэвэл Есүс тэнгэрт байх учраас түүнийг харах боломжгүй юм. Тийм болохоор тэнгэрийн хаан болон захирч байх үед нь дэлхий дээр болох зарим үйл явдлыг элч нартаа хэлсэн. Ямар ямар үйл явдал бэ?

Том том дайн дэгдэж, олон хүн өвдөж, өлсөнө, улам аймшигтай гэмт хэрэг гарна, асар хүчтэй газар хөдлөлт болно. Мөн Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлнэ гэж Есүс хэлсэн. Энэ бүх үйл явдал одоо үед болж байна уу? Тийм ээ, болж байна! Тийм болохоор одоо Есүс хаан болчихоод захирч байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Удахгүй Есүс дэлхий дээр байгаа ёс бус бүхнийг устгана.