Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 105

Иерусалимд хүлээсэн нь

Иерусалимд хүлээсэн нь

ЭНД байгаа хүмүүс бол Есүсийн дагалдагчид. Тэд Есүсийн үгэнд орж, Иерусалимд үлджээ. Хамтдаа цуглаад байж байтал тэдний байсан байшин их дуу чимээнд автав. Энэ дуу исгэрэн шуугих хүчит салхи мэт байлаа. Тэгтэл хүн бүрийн толгой дээр галан хэл бий болов. Тэдний дээр дөл байгааг харж байна уу? Энэ бүхэн ямар учиртай вэ?

Энэ бол гайхамшиг байлаа! Есүс тэнгэрт, Эцэгтээ буцаж очоод, дагалдагчдадаа ариун сүнс илгээсэн. Энэ сүнс тэднээр юу хийлгэснийг чи мэдэх үү? Тэд бүгдээрээ янз янзын хэлээр ярьдаг болжээ.

Иерусалимд байсан олон хүн хүчтэй салхи шиг дууг сонсоод, юу болж байгааг үзэхээр иржээ. Тэдний зарим нь израильчуудын Пентекостын баярт хүрэлцэн ирсэн өөр үндэстний хүмүүс байв. Энэ зочид ямар их гайхсан гээч! Тэд Бурхны гайхамшигтай үйлсийн тухай шавь нарын ярихыг төрөлх хэлээрээ сонсжээ.

Тэгээд: «Эд бүгд Галилынх байж, яаж харь нутгийн бидний хэлээр ярьж чаддаг байна аа?» гэж гайхан ярилцав.

Тэгэхэд нь Петр босоод, тэдэнд тайлбарлалаа. Есүсийн хэрхэн алагдсаныг болон Ехова түүнийг яаж дахин амилуулсныг хүмүүст чанга дуугаар ярьж өгөв. «Одоо Есүс тэнгэрт, Бурхны баруун гар талд байгаа. Тэр өөрийнхөө амласан ариун сүнсийг өгсөн билээ. Тийм болохоор та нар энэ гайхамшгийг үзэж, сонсож байна» гэж хэллээ.

Петрийг энэ бүхнийг ярихад олон хүн Есүст тохиолдсон явдалд маш их харамсжээ. «Бид яах ёстой вэ?» гэж тэднийг асуухад Петр: «Та нар амьдралаа өөрчилж, баптисм хүртэх хэрэгтэй» гэлээ. Тэгтэл яг тэр өдөр 3 000 орчим хүн баптисм хүртэж, Есүсийн дагалдагч болжээ.