Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 114

Ёс бус бүхний төгсгөл

Ёс бус бүхний төгсгөл

ЧИ ЭНДЭЭС юу харж байна вэ? Тийм ээ, цагаан морьд хөлөглөсөн их цэрэг байна. Харин тэд хаанаас ирж байгааг сайн хар даа. Тэнгэрээс, үүлэн дээгүүр давхин ирж байна! Тэнгэрт жинхэнэ морь байдаг гэж үү?

Үгүй ээ, эд бол жинхэнэ морьд биш. Морь үүлэн дээгүүр давхиж чаддаггүй биз дээ? Гэвч Библид тэнгэрийн морьдын тухай өгүүлдэг. Яагаад гэдгийг мэдэх үү?

Яагаад гэвэл дээр үед морьдыг дайн тулаанд их ашигладаг байжээ. Тийм учраас Бурхныг хүмүүстэй дайтна гэдгийг үзүүлэхийн тулд морь унаад, тэнгэрээс ирж яваа цэргүүдийн тухай Библид гардаг. Энэ дайн болох газрыг юу гэж нэрлэдгийг чи мэдэх үү? «Хармагедон» гэдэг. Энэ дайн ёс бус бүхнийг устгана.

Хармагедонд болох дайныг Есүс удирдана. Ехова Есүсийг засгийн газрынхаа тэргүүн буюу хаанаар сонгосон шүү дээ. Тийм болохоор, Есүс хааны титэм өмссөн байна. Бурхны бүх дайсныг устгана гэдгийг түүний сэлэм харуулж байна. Бурхан бүх муу хүнийг устгана гэхээр гайхмаар байна уу?

10-р өгүүллэгийг ахин нэг үз дээ. Эндээс чи юу харж байна вэ? Тийм ээ, муу хүмүүсийг устгасан Усан галав. Тэр үерийг хэн буулгасан бэ? Зүйтэй, Ехова Бурхан. Одоо 15-р өгүүллэгийг хар даа. Тэнд юу болж байна? Ехова галаар Содом, Гоморраг устгаж байна.

33-р өгүүллэгийг эргэн харъя. Египетчүүдийн морьд, тулалдааны тэрэгнүүд яаж байна аа? Хэн тэр усыг тэдний дээр буулгасан бэ? Зүйтэй, Ехова ард түмнээ хамгаалж, үүнийг хийжээ. 76-р өгүүллэгийг харъя. Ехова өөрийнхөө ард түмэн израильчуудыг хүртэл муу үйл хэргийнх нь төлөө шийтгэснийг чи эндээс харна.

Тийм учраас Ехова дэлхий дээрх ёс бус бүхнийг устгахаар тэнгэрийн цэргүүдээ илгээнэ гэдэгт гайхах хэрэггүй. Харин энэ юу гэсэн үг болохыг төсөөлөөд үзээрэй! Хуудсаа эргүүлээд, мэдэж авцгаая.