Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 2

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Жинхэнэ Бурхан цорын ганц байдаг. Нэрийг нь Ехова гэдэг. Библид: «Таны нэрийг Ехова мөн хийгээд та бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж байдаг (Дуулал 83:18, 1838 оны орчуулга). Бурхан тэнгэрт амьдардаг, хүний нүдэнд харагддаггүй. Бурхан бидэнд хайртай. Бас биднийг өөрийг нь болон бусдыг хайрлаасай гэж хүсдэг (Матай 22:35 40). Бурхан бүх юмыг бүтээсэн Агуу Нэгэн юм.

Бурхны анхны бүтээл нь бас тэнгэрт амьдардаг, хүчирхэг бүтээл байв. Хожим дэлхийд ирж, Есүс Христ болжээ. Ехова бас өөр олон тэнгэр элчийг бүтээсэн.

Ехова тэнгэр ба . . . газар дээрх бүх юмыг бүтээсэн (Илчлэлт 4:11).

Ехова Бурхан од, дэлхий, дэлхий дээрх бүх юмыг бүтээсэн (Эхлэл 1:1).

Анхны хүн Адамыг тоос шороогоор бүтээжээ (Эхлэл 2:7).