Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 6

Усан галав бидэнд ямар сургамжтай вэ?

Усан галав бидэнд ямар сургамжтай вэ?

Бурхан Ноагийн үед муу хүмүүсийг устгасан (Эхлэл 7:11, 12, 23)

40 өдөр, 40 шөнийн турш бороо орсон тул газар дэлхий усанд автав. Муу хүмүүс бүгдээрээ устжээ.

Тэрслүү тэнгэр элчүүд махан биеэ орхиж, чөтгөр болов.

Хөвөгч авдарт байсан Ноа болон түүний гэрийнхэн амьд үлдсэн. Хожим нь тэд нас барсан. Гэхдээ Бурхан тэднийг мөнх амьдруулахаар амилуулна.

Бурхан муу хүмүүсийг дахин устгана (Матай 24:37–39)

Сатан болон чөтгөрүүд хүмүүсийг мэхэлсээр байна.

Өнөөдөр Еховагаар удирдуулахаас татгалздаг хүн Ноагийн үеийнх шиг олон байна. Ехова удахгүй бүх муу хүнийг устгана (2 Петр 2:5, 6).

Ноаг дууриан Бурханд дуулгавартай байж, тушаалыг нь биелүүлдэг хүмүүс байдаг. Тэд бол Еховагийн Гэрчүүд юм.