Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 7

Есүс гэж хэн бэ?

Есүс гэж хэн бэ?

Ехова Есүсийг дэлхий рүү явуулсан (1 Иохан 4:9)

Ехова Бурханд таалагдахын тулд Хүүд нь дуулгавартай байх ёстой. Ехова Адамыг бүтээхээсээ бүр өмнө нэг хүчирхэг тэнгэр элчийг бүтээсэн.

Хожим нь Ехова түүнийг Мариа гэдэг онгон эмэгтэйн хүү болгон Бетлехем гэдэг хотод төрүүлжээ. Хүүг Есүс гэж нэрлэв (Иохан 6:38).

Есүс Бурхныг тэр чигээр нь дууриадаг, яг адилхан зан чанартай гэдгээ дэлхийд байхдаа харуулсан. Сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг, нөхөрсөг хүн байв. Еховагийн тухай үнэн зөв, эр зоригтой заадаг байлаа.

Есүс сайн юм хийдэг байсан ч хүмүүс түүнийг үзэн ядсан (1 Петр 2:21–24)

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барсан хүмүүсийг амилуулсан.

Шашны удирдагчид Есүсийг үзэн яддаг байв. Яагаад гэвэл Есүс тэдний хуурамч сургаал, муу муухай явдлыг илчилсэн.

Тэд Есүсийг зодуулж жанчуулаад, алуулах гэж Ромын цэргүүдийг ятгажээ.