Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 8

Есүс хэний төлөө амиа өгсөн бэ?

Есүс хэний төлөө амиа өгсөн бэ?

Есүс биднийг амьд байлгахын тулд амиа өгсөн (Иохан 3:16)

Есүсийг үхсэнээс хойш гурав дахь өдөр нь хэдэн эмэгтэй булшин дээр нь иржээ. Тэгтэл булш нь хоосон байв. Ехова Есүсийг амилуулжээ.

Есүс шавь нартаа үзэгдсэн.

Тийм ээ, Ехова Есүсийг амилуулаад, махан бие биш, тэнгэр элчийнх шиг, нүдэнд үзэгддэггүй бие өгсөн. Есүсийн тэнгэр өөд буцахыг шавь нар нь харсан.

Бурхан, Есүсийг амилуулж Хаанчлалын Хаан болгосон (Даниел 7:13, 14)

Есүс хүн төрөлхтний төлөө амиа золиос болгон өгсөн (Матай 20:28). Бурхан тэр золиосны үндсэн дээр биднийг мөнх амьдруулна.

Ехова Есүсийг дэлхийг захирах Хаан болгосон. Бас Бурханд үнэнч 144 000 хүн тэнгэрт амилж, Есүстэй хамт захирна. Есүс болон 144 000 хүн тэнгэрийн засгийн газар буюу Бурхны Хаанчлалыг бүрдүүлдэг (Илчлэлт 14:1–3).

Бурхны Хаанчлал дэлхийг диваажин болгоно. Тэр үед дайн, гэмт хэрэг гарахгүй, ядуурал, өлсгөлөн байхгүй болно. Хүмүүс жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Дуулал 145:16).