Хэсэг 10
Бурханд дуулгавартай хүмүүс ямар ивээл хүртэх вэ?
Нас барсан ихэнх хүн дэлхий дээр амилна (Үйлс 24:15)
Еховад дуулгавартай байвал ирээдүйд ямар их ивээл хүртэхээ бод доо! Өвчин эмгэг үгүй болж, та цоо эрүүл болно. Муу хүн нэг ч байхгүй учир та бүх хүнд итгэж болно.
Зовлон бэрхшээл, уй гашуу, уйтгар гуниг байхгүй болно. Хэн ч хөгширч, үхэхгүй.
Та Диваажинд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл хангалуун амьдарна.
Хүмүүс айх аюулгүй, жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна.