Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 1

Еховагийн Гэрчүүд ямар хүмүүс вэ?

Еховагийн Гэрчүүд ямар хүмүүс вэ?

Дани

Тайвань

Венесуэл

Энэтхэг

Та Еховагийн Гэрчүүдийг мэдэх үү? Та Гэрчүүдтэй хөрш зэргэлдээ амьдардаг, хамт ажилладаг юм уу хамт сурдаг эсвэл бүр Библийн талаар ярилцсан ч байж болох юм. Еховагийн Гэрчүүд гэж хэн бэ? Ямар учраас итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярьдаг вэ?

Бид бусадтай адил жирийн хүмүүс. Бидний амьдарч буй нийгэм, өсөж хүмүүжсэн орчин ялгаатай. Бидний дунд өмнө нь өөр өөр итгэл үнэмшилтэй явсан, бүр Бурханд итгэдэггүй байсан хүн ч бий. Гэхдээ бид бүгдээрээ Гэрч болохоосоо өмнө цаг гарган Библийн сургаалыг хичээнгүйлэн судалсан (Үйлс 17:11). Тэгээд сурч мэдсэн зүйлдээ итгэж үнэмшин Ехова Бурхныг шүтье гэж дор бүрнээ шийдсэн.

Бид Библийг судлахын ач тусыг хүртдэг. Бид бусдын адил сул талтайгаа тэмцэж, амьдралд тохиолддог бэрхшээлийг даван туулдаг. Гэхдээ Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн хэрээр амьдрал илүү сайжирдгийг биеэрээ амсдаг (Дуулал 128:1, 2). Тиймээс Библиэс сурч мэдсэн ач тустай зүйлээ хүмүүст хэлж ярьдаг.

Бид Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг. Бурхны тогтоосон хэм хэмжээг сахихлаар амьдралаа сайн сайхан авч явж, бусдыг хүндэтгэж сурдаг бөгөөд үнэнч шударга, сайхан сэтгэл зэрэг чанарыг төлөвшүүлдэг. Мөн гэр бүлээ эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, нийгэмд тустай хүн болж өөрчлөгддөг. Бид «Бурхан бол нүүр тал хардаггүй» гэж итгэдэг учир яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, улс төрийн үзэл баримтлал гэх мэтэд авталгүй, дэлхийн өнцөг булан бүрд байдаг христиануудтай ахан дүүс болдог (Үйлс 4:13; 10:34, 35). Бид эгэл жирийн хэр нь хосгүй ард түмэн юм.

  •  Еховагийн Гэрчүүд бусад хүнтэй юугаараа адил бэ?

  •  Еховагийн Гэрчүүд Библи судлаад юунд суралцдаг вэ?