Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 3

Библийн үнэнийг хэрхэн зөв ойлгодог болсон бэ?

Библийн үнэнийг хэрхэн зөв ойлгодог болсон бэ?

1870-аад он, Библи судалаачид

1879 он, «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаар

«Харуулын цамхаг» сэтгүүл өнөөдөр

Христийг нас барсны дараа эртний христиануудын дундаас хуурамч багш нар гарч, Библийн үнэнийг гажуудуулахыг Библид зөгнөсөн байв (Үйлс 20:29, 30). Хожим энэ зөгнөл биелсэн. Тэд Есүсийн сургаалд өөр шашны үзэл сургаалыг нэвтрүүлж хуурамч христ шашныг бий болгосон (2 Тимот 4:3, 4). Тэгвэл бид Библийн сургаалыг зөв ойлгодог гэдэгтээ итгэлтэй байх ямар үндэс байна вэ?

Ехова цаг нь болоход үнэнийг илчилсэн. Ехова «төгсгөлийн цаг үед» «жинхэнэ мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж зөгнөжээ (Даниел 12:4, ШЕ). 1870-аад онд үнэнийг хайж байсан хэсэг хүн сүмүүд Библийн үндэслэлгүй сургаал заадгийг ойлгожээ. Тэгээд тэд Библи чухам юу заадгийг судалж эхлэв. Ехова тэдэнд Библийг зөв ойлгоход нь тусалсан.

Чин сэтгэлтэй хүмүүс Библийг нямбай судалсан. Еховагийн Гэрчүүд өмнөх үе нь болох хичээл зүтгэлтэй Библи Судлаачдын судалдаг байсан тэр аргаар одоо ч Библийг судалдаг. Библи Судлаачид Библийг сэдэв сэдвээр нь авч үздэг байв. Тэд Библийг судлах явцдаа ойлгоогүй зүйлийнхээ тайлбарыг Библийн бусад зүйлээс хайдаг байжээ. Уг зүйлүүд өөр хоорондоо тохирч байна гэсэн дүгнэлтэд хүрвэл бичиж тэмдэглэдэг байв. Ийнхүү Библийн зүйлийг өөр бусад зүйлээр тайлбарлан Бурхны нэр, Хаанчлал, хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилгын тухай Библийн үнэнийг зөв ойлгодог болжээ. Бас хүн үхээд яадаг, нас барсан хүн ирээдүйд амилах тухай ч зөв ойлголттой болсон. Олж мэдсэн зүйл нь тэднийг хуурамч сургаал, зан үйлээс чөлөөлжээ (Иохан 8:31, 32).

1879 онд Библи Судлаачид Библийн үнэнийг өргөн далайцтай мэдүүлэх цаг ирснийг ойлгож, «Еховагийн Хаанчлалыг тунхагладаг Харуулын цамхаг» сэтгүүлийг хэвлэх болжээ. Энэ сэтгүүл өнөөг хүртэл тасралтгүй хэвлэгдэж байна. Өнөөдөр бид 240 улс оронд 750 гаруй хэлээр Библийн үнэнийг хүмүүст хүргэж байна. Жинхэнэ мэдлэг урьд хожид байгаагүйгээр өсөн нэмэгдэж байна!

  •  Христийг нас барсны дараа юу болсон бэ?

  •  Бид юуны ачаар Бурхны Үгийг зөв ойлгодог болсон бэ?