Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 4

«Шинэ ертөнцийн орчуулгыг» ямар учраас гаргасан бэ?

«Шинэ ертөнцийн орчуулгыг» ямар учраас гаргасан бэ?

Конго (Киншаса)

Руанда

МЭ 3 юм уу 4-р зууны грек хэлээрх Симмахын орчуулгын Дуулал 69:31-д Бурхны нэр байдаг

Еховагийн Гэрчүүд олон арван жил Библийн янз бүрийн орчуулгыг хэрэглэж, хэвлэж, олны хүртээл болгож байсан. Гэхдээ хүмүүсийг «үнэний мэдлэгтэй» болоход нь тус болох илүү ойлгомжтой орчуулга шаардлагатайг ойлгов. Учир нь Бурхан бүх хүнийг ийм мэдлэгтэй болоосой гэж хүсдэг (1 Тимот 2:3, 4). Ингээд 1950 оноос Библийн «Шинэ ертөнцийн орчуулгыг» хэсэгчлэн гаргасан. Өнөөдөр үнэн зөв энэ орчуулгыг 130 гаруй хэлээр гаргаад байна.

Ойлгоход хялбар Библи хэрэгтэй болов. Ер нь, хэл цаг үеэ даган хувьсан өөрчлөгддөг учир Библийн ихэнх орчуулгын үг хэллэг хуучирч, ойлгомжгүй болжээ. Түүнээс гадна, илүү үнэн зөв, эртний гар бичмэлүүд олдсон нь Библийг бичсэн еврей, арамей, грек хэлийг илүү сайн ойлгоход тус болсон.

Бурхны үгнээс зөрдөггүй орчуулга шаардлагатай болов. Библийн орчуулагчид Бурхны онгод оруулан бичүүлсэн үгийг өөрсдийнхөөрөө бус, эх бичигт байгаагаар нь хөрвүүлэх учиртай. Харамсалтай нь, Библийн ихэнх орчуулгад Бурхны Ехова гэдэг нэрийг хэрэглээгүй.

Зохиогчийг нь алдаршуулдаг Библи хэрэгтэй болов (2 Тимот 3:16). Библийн хамгийн эртний гар бичмэлүүдэд 7 000 гаруй удаа гардаг, доорх зурагт үзүүлсэн Ехова гэдэг нэрийг «Шинэ ертөнцийн орчуулгад» хэрэглэсэн. Олон жилийн нарийн судалгаанд үндэслэсний үрээр энэ орчуулга нь Бурхны үзэл бодлыг ойлгоход дөхөм, уншихад амар орчуулга болсон. Та «Шинэ ертөнцийн орчуулгыг» эх хэлээрээ унших боломжтой ч бай, үгүй ч бай Еховагийн Үгийг өдөр бүр уншиж хэвшээрэй (Иошуа 1:8; Дуулал 1:2, 3).

  •  Бид яагаад Библийн шинэ орчуулга гаргахаар болсон бэ?

  •  Бурхны хүсэл тааллыг мэдэхийг хүсдэг хүн өдөр бүр яах нь зүйтэй вэ?