Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 20

Өнөө үед Удирдах Зөвлөл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Өнөө үед Удирдах Зөвлөл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

І зууны удирдах зөвлөл

Удирдах зөвлөлийн захиаг уншиж байгаа нь

І зуунд «Иерусалим дахь элч нар, ахлагчид» буюу бүлэг хүн удирдах зөвлөлийг бүрдүүлдэг байсан. Тэд тослогдсон христиан хурлыг төлөөлөн чухал шийдвэр гаргадаг байжээ (Үйлс 15:2). Тэд аливаа шийдвэр гаргахдаа Библид үндэслэн хэлэлцэж, Бурхны сүнсээр удирдуулдаг байсан учир санал нэгтэй байдаг байв (Үйлс 15:25). Өнөөгийн Удирдах Зөвлөл тэдний жишээг дагадаг.

Бурхан хүсэл тааллаа биелүүлэхийн тулд тэднийг томилдог. Удирдах Зөвлөлд Бурхны Үгийг нямбай судалдаг, Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа болон шашин шүтлэгтэй холбоотой асуудлыг шийдэх туршлагатай тослогдсон эрчүүд байдаг. Тэд долоо хоног болгон цуглаж дэлхий дахины итгэл нэгтнүүдэд нь юу хэрэгтэй байгааг хэлэлцдэг. І зуунд Библид үндэслэсэн удирдлага зааврыг захидал юм уу явуулын ахлагчаар дамжуулан өгдөг байжээ. Үүний ачаар Бурхны ард түмэн нэг ойлголттой байж, нэгдмэлээр үйлчилдэг байв (Үйлс 16:4, 5). Удирдах Зөвлөл сүнслэг хоолоор хангах, Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг идэвх зүтгэлтэй хийхийг уриалах, хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүдийг томилох гэх зэргийг хариуцдаг.

Бурхны ариун сүнсээр дуртайяа удирдуулдаг. Удирдах Зөвлөл Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова болон хурлын Тэргүүн Есүсээр удирдуулдаг (1 Коринт 11:3; Ефес 5:23). Тэд өөрсдийгөө Бурхны ард түмний удирдагчид гэж үздэггүй. Удирдах Зөвлөлийн гишүүд бүх тослогдсон христиантай хамт «Хургыг [Есүсийг] хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс» юм (Илчлэлт 14:4). Тэд өөрсдийнх нь төлөө залбирдаг бидний залбирлыг өндөр үнэлдэг.

  •  І зууны удирдах зөвлөлийг ямар хүмүүс бүрдүүлдэг байсан бэ?

  •  Өнөө үед Удирдах Зөвлөл Бурхнаар хэрхэн удирдуулдаг вэ?