Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 28

Манай вэб сайтаас юу мэдэж болох вэ?

Манай вэб сайтаас юу мэдэж болох вэ?

Франц

Польш

Орос

Есүс Христ: «Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» хэмээн дагалдагчдадаа хэлжээ (Матай 5:16). Үүний тулд бид орчин үеийн техник технологийг, тэр дундаа интернетийг ашигладаг. Бид jw.org албан ёсны вэб сайтаараа итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлаж, үйл ажиллагааныхаа тухай мэдээлдэг. Энэ сайт ямар онцлогтой вэ?

Хүмүүсийн байнга тавьдаг асуултад Библид үндэслэн хариулдаг. Хүмүүсийн сонирхдог зарим чухал асуултын хариу манай сайтад бий. Жишээ нь, «Зовлон дуусах болов уу?», «Нас барсан хүн амилах уу?» гэх зэргийн танилцуулгыг 600 гаруй хэлээр унших боломжтой. Бас 130 гаруй хэлээр гарсан «Шинэ ертөнцийн орчуулга», Библи судлахад зориулсан олон гарын авлага, тэр дундаа, «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном болон «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн сүүлийн үеийн дугаарууд байдаг. Эдгээр хэвлэлийн ихэнхийг нь интернетээр унших юм уу сонсох эсвэл MP3, PDF, EPUB гэх зэргийн өргөн хэрэглээний форматаар татаж авч болдог. Түүнээс гадна, сонирхсон хүнд эх хэлээр нь уншихыг хүсэж байгаа хэсгийг нь хэвлээд өгөх боломжтой! Дохионы олон хэлээр гаргасан видео бичлэг ч бий. Чөлөөт цагаараа Библийн уран уншлага, Библиэс сэдэвлэсэн жүжиг, бас хөгжим татаж аваад сонсож болно.

Еховагийн Гэрчүүдийн талаар үнэн зөв мэдээлэл өгдөг. Бид дэлхий дахинд явуулдаг үйл ажиллагааныхаа талаарх сүүлийн үеийн мэдээ, дүрс бичлэг, бидэнтэй холбоотой үйл явдлууд болон хүмүүнлэгийн ажлын талаарх мэдээллийг сайтдаа тавьдаг. Бас чуулганы хуваарь, салбаруудын хаягийг ч бичсэн байдаг.

Ийнхүү бид дэлхийн алслагдсан газруудад хүртэл үнэний гэрлийг гэрэлтүүлж байна. Антарктид гээд бүх тивийн хүмүүс манай сайтаас ач тус хүртэж байна. Дэлхий даяар Бурхны алдрын төлөө «Эзэний үг түргэн тар[ах] ... болтугай» гэж бид залбирдаг (2 Тесалоник 3:1).

  •  Библийн үнэнийг мэдэхэд нь олон хүнд jw.org сайт хэрхэн тусалдаг вэ?

  •  Та манай вэб сайтаас юуны тухай мэдмээр байна вэ?