Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 1

Биднийг баярлуулдаг нууц

Биднийг баярлуулдаг нууц

Чамд хэн нэгэн нууц юм хэлж байсан уу?​— * Бурхан Библид нэг «нууц» бичүүлжээ. Хүмүүс мэддэггүй байсан учир нууц гэсэн юм. Тэнгэр элчүүд энэ талаар ихийг мэдэх гэж хүсдэг байсан. Чи энэ нууцыг мэдмээр байна уу?​—

Чиний бодлоор, тэнгэр элчүүд юу мэдэхийг хүсэж байсан бэ?

Олон жилийн өмнө Бурхан анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Эрэгтэйг нь Адам, эмэгтэйг нь Ева гэдэг. Бурхан тэдэнд Еден гэдэг сайхан цэцэрлэгийг гэр болгон өгчээ. Адам Ева хоёр Бурханд дуулгавартай байсан бол хүүхдүүдтэйгээ хамт дэлхийг бүхэлд нь Еден цэцэрлэг шиг Диваажин болгоод мөнх амьдрах байв. Адам Ева хоёр яасан билээ?​—

Тэр хоёр Бурханд дуулгаваргүй болсон. Тийм учраас дэлхий маань одоо диваажин биш байгаа юм. Гэхдээ Бурхан дэлхийг бүхэлд нь диваажин болгож, хүмүүсийг аз жаргалтай, мөнх амьдруулна гэж амласан. Яаж ийм болгох вэ? Хүмүүс олон жилийн турш энэ тухай мэддэггүй байв. Энэ нь нууц байсан юм.

Есүс дэлхийд ирээд хүмүүст энэ нууцын талаар ихийг зааж өгчээ. Нууцын нэг хэсэг нь Бурхны Хаанчлал юм. Хаанчлал ирээсэй гэж залбирч байхыг Есүс сургасан. Бурхны Хаанчлал дэлхийг диваажин болгоно.

Чи энэ нууцыг мэдэж аваад баярлаж байгаа биз дээ?⁠— Ехо⁠вад дуулгавартай хүмүүс л Диваажинд амьдарна гэдгийг битгий мартаарай. Еховад дуулгавартай байсан олон хү⁠ний тухай Библиэс мэдэж болно. Тэдний тухай мэдмээр байна уу?​— Заримтай нь танилцъя. Яавал тэдэн шиг болохыг мэдэж авъя.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

^ д/м 3 Энэ товхимлыг хүүхдэдээ уншиж өгөхдөө асуусан өгүүлбэрийн ард зураас (—) байвал түр хүлээж, хариулахыг нь сонсоод үргэлжлүүлж уншаарай.