Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 9

Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй

Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй

Хүмүүс яагаад Иеремиад уурласан бэ?

Иеремиа Еховагийн ачаар аврагдсан

Биднийг Еховагийн талаар ярихад зарим хүн шоолдог эсвэл уурладаг. Тэгэхлээр нь Бурхны талаар ярихаа больё гэж бодогдох нь бий. Чи тэгж бодож байсан уу?​— Еховад хайртай боловч Еховагийн талаар ярихаа болих шахсан нэг залуугийн талаар Библид бичсэн байдаг. Түүнийг Иеремиа гэдэг. Иеремиагийн тухай мэдэж авцгаая.

Ехова Иеремиад даалгавар өгч муу юм хийхээ болихыг ард түмэнд сануул гэжээ. Тэр үед Иеремиа залуу байв. Энэ хэцүү даалгаврыг биелүүлэхээс Иеремиа айж байлаа. Тэгээд Еховад «Би яаж ярихаа мэдэхгүй байна. Би залуу хүн шүү дээ» гэж хэлжээ. Тэгэхэд нь Ехова: «Бүү ай. Би чамд тусална» гэж хэлдэг.

Муу юм хийгээд байвал Ехова шийтгэнэ гэж Иеремиа ярьж эхлэв. Хүмүүс муу юм хийхээ больсон уу?​— Бо⁠лиогүй. Харин ч Иеремиаг шоолж, их уурлав. Зарим нь бүр алахыг оролдсон! Иеремиа яасан бол?​— Айсандаа «Би Еховагийн талаар дахиж ярихгүй» гэж хэлжээ. Тэгээд бүр буугаад өгчихсөн юм болов уу?​— Үгүй ээ, бууж өгөөгүй. Еховад маш их хайртай байсан учир ярихаа болиогүй юм. Иеремиа бууж өгөөгүй учраас Ехова түүнийг хамгаалж байсан.

Нэгэн удаа хорон санаатай хэдэн хүн Иеремиаг шавар шавхайтай, гүнзгий нүхэнд хаяжээ. Иеремиад идэх хоол, уух ус байсангүй. Хүмүүс Иеремиаг тэр нүхэнд үхүүлэхийг хүсжээ. Гэхдээ Ехова тусалсан учир Иеремиа амьд гарсан юм!

Иеремиад тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?​— Иеремиа заримдаа айдаг байсан ч Еховагийн талаар ярихаа болиогүй шүү дээ. Чамайг Еховагийн талаар ярихад хүмүүс шоолох юм уу уурлаж мэднэ. Тэгэхэд нь чи ичиж, бүр айж магадгүй. Гэвч Еховагийн талаар ярихаа битгий болиорой. Ехова Иеремиад тусалсан шигээ чамд бас дандаа тусална.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Иеремиа 1:4–8; 20:7–9; 26:8–19, 24; 38:6–13