Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 14

Дэлхийг бүхэлд нь захирах Хаанчлал

Дэлхийг бүхэлд нь захирах Хаанчлал

Энэ нь ямар Хаанчлал юм бол?​— Бурхны Хаанчлал буюу Бурхны засгийн газар юм. Хаанчлал дэлхийг диваажин болгоно. Чи энэ Хаанчлалын талаар илүү ихийг мэдмээр байна уу?​—

Хаанчлалыг хаан удирдаж, хү⁠мүүсийг захирдаг. Бурхны Хаанчлалын Хааныг хэн гэдэг билээ?​— Есүс Христ гэдэг. Есүс тэнгэрт бай⁠даг. Удахгүй дэлхийн бүх хүнийг захирна! Есүс дэлхийг бүхэлд нь захирах цагт бид жаргалтай амьдрах болов уу?​—

Чи Диваажинд юу хиймээр байна вэ?

Тийм ээ, бид сайхан амьдарна! Диваажинд хүмүүс бие биетэйгээ маргахгүй, дайтахгүй. Бүх хүн бие биеэ хайрлана. Хэн ч өвдөхгүй, үхэхгүй. Хараагүй хүн хардаг, сонсголгүй хүн сонсдог, явж чаддаггүй хүн гүйж харайдаг болно. Бүх хүн элбэг дэлбэг хоол хүнстэй болно. Амьтад бие биетэйгээ, мөн хүмүүстэй тоглож наадна. Нас барсан хү⁠мүүс амилна. Чи энэ товхимлоос Ребека Ра⁠хаб Давид Елиа нарыг мэддэг болсон шүү дээ. Тэд ч амилна. Чи тэдэнтэй уулзмаар байна уу?​—

Ехова чамд хайртай учраас чамайг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Чи Еховагийн тухай илүү ихийг мэдэж, дуулгавартай байвал диваажинд мөнх амьдарна! Чи Диваажинд мөнх амьдармаар байна уу?​—

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ