Skip to content

Гарчиг руу орох

АСУУЛТ 5

Сургууль дээр хүүхдүүд намайг дээрэлхээд байвал яах вэ?

Сургууль дээр хүүхдүүд намайг дээрэлхээд байвал яах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үүнд чи яаж хандахаас их зүйл шалтгаална.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Төгөлдөр хичээлдээ явмааргүй байна. Маргааш, ер нь хэзээ ч явмааргүй санагдана. Гурван сарын өмнө, ангийнх нь хүүхдүүд түүнийг муулж ярьснаас бүх юм эхэлжээ. Дээр нь, түүнийг элдвээр хочилдог болжээ. Нэгэн удаа ангийнх нь хүүхэд хажуугаар нь гарахдаа мөрлөөд номыг нь унагачихав. Санамсаргүй тэгсэн юм шиг царайлна. Бөөнөөрөө зогсож байсан хүүхдүүдийн дэргэдүүр өнгөртөл нэг нь түлхээд авав. Эргээд харахад, хэн нь түлхсэнийг мэдэх аргагүй байв. Өчигдөр бүр ч муу юм болов. Олон нийтийн сүлжээгээр сүрдүүлжээ.

Чи Төгөлдөрийн оронд байсан бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Яах ч аргагүй гэсэн үг биш ээ! Үнэндээ бол, зодолдохгүйгээр дээрэлхүү хүүхдийн аргыг олж болдог. Яаж?

  • БИТГИЙ ТОО. Библид «Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг» гэж бичсэн (Сургаалт үгс 29:11). Гаднаа аль болох тайван байвал, дээрэлхүү хүүхдүүд чамаар оролдохоо болино.

  • БИТГИЙ ӨШӨӨ АВ. Библид «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» гэж байдаг (Ром 12:17). Хариугаа авбал бүр л муу юм болно.

  • АЮУЛТАЙ НӨХЦӨЛД ОРОХООС СЭРЭМЖИЛ. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3). Гай болж мэдэх хүмүүсээс, бас дээрэлхүүлж болзошгүй нөхцөлд орохоос сэрэмжлээрэй.

  • САНААНД ОРОМГҮЙ ХАРИУ ХЭЛЭХИЙГ ХИЧЭЭ. Библид «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна» гэж байдаг (Сургаалт үгс 15:1). Тоглоом наргиа болгож болно. Чамайг бүдүүн гэж хэлбэл, мөрөө хавчаад «жаахан турахаас даа» гэж болно!

  • ОРХИОД ЯВ. 19-тэй Нора: «Үг дуугарахгүй, тэвчээртэй байвал чи төлөвшсөн, бас дээрэлхүү хүүхдээс илүү хүчтэй гэсэн үг. Биеэ барьдаг хүн л ингэж чаддаг. Харин дээрэлхүү хүүхэд биеэ барьж чаддаггүй» гэжээ (2 Тимот 2:24).

  • ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ. Дээрэлхүү хүүхдүүд ер нь, өөртөө итгэлгүй, сул дорой хүүхдийг мэддэг. Тэгэхлээр дээрэлхүүлэхээргүй хүн гэдгээ ойлгуулбал тэд чамайг яаж ч чадахгүй.

  • ТОМЧУУДАД ХЭЛ. Сургуульд багшилж байсан нэг хүн: «Дээрэлхүүлдэг бол түүнийгээ хэлээрэй гэж би хүүхдүүдэд хэлж захидаг байсан. Энэ их зөв арга. Ингэснээр хүүхдүүд бие биеэ дээрэлхэхгүй» хэмээн хэлжээ.

Чи өөртөө итгэлтэй байвал дээрэлхүү хүүхдээс илүү хүчтэйгээ харуулна