Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 3

Асуулт тавих

Асуулт тавих

Матай 16:13–16

ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдын сонирхлыг татах, эргэцүүлэн бодуулах, мөн чухал санааг онцлох зорилгоор оновчтой асуулт тавиарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сонирхлыг нь татаж, анхаарлыг нь хандуулах. Тодорхой нэг хариу хэлүүлэхийн тулд биш, сонирхлыг нь татаж бодуулахын тулд асуулт тавих арга байдаг.

  • Эргэцүүлэн бодуулах. Ярьж буй зүйлийнхээ уялдаа холбоог ойлгуулахын тулд шат дараалсан асуулт тавьж зөв дүгнэлтэд хүргээрэй.

  • Чухал санааг онцлох. Ярианыхаа гол санааг хэлэхийн өмнө сонирхол татахуйц асуулт тавиарай. Чухал санааг тайлбарласныхаа дараа, бас яриагаа дүгнэхдээ давтах асуулт тавих нь зүйтэй.