Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 5

Зөв унших

Зөв унших

1 Тимот 4:13

ТОВЧ АГУУЛГА: Хүмүүсийн өмнө уншихдаа яг бичигдсэний дагуу зөв уншаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сайтар бэлдэх. Таны унших гэж буй материалыг хэнд, ямар зорилгоор бичсэнийг сайн бодоорой. Уншихдаа ганц нэг үгийг биш, бүлэг үгийг харж чаддаг болтлоо дасгал хийгээрэй. Үг нэмж, хасаж, эсвэл өөр үгээр сольж уншиж болохгүй. Цэг таслал гэх мэт тэмдэг бүрийг анхаараарай.

  • Үг бүрийг зөв дуудах. Аль нэг үгийг яаж зөв дуудахаа мэдэхгүй бол толь бичгээс харах юм уу манай байгууллагаас гаргасан аудио бичлэгийг сонсоорой. Эсвэл сайн уншдаг хүнээс асууж болно.

  • Тод хэлэх. Үгээ тод дуудахын тулд толгойгоо цэхлэж, амаа том ангайж уншаарай. Үгийн үе бүрийг тод дуудахыг хичээгээрэй.