Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 11

Урам зоригтой ярих

Урам зоригтой ярих

Ром 12:11

ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдынхоо сэтгэлийг хөдөлгөж, зоригжуулахын тулд урам зоригтой яриарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сэтгэлээ хөдөлтөл бэлдэх. Яриа тань хэр чухал болохыг эргэцүүлэн бодоорой. Чин сэтгэлээсээ ярихын тулд материалаа маш сайн бэлдээрэй.

  • Сонсогчдоо бодох. Унших болон заах гэж буй зүйл тань бусдын амьдралд ямар хэрэгтэйг эргэцүүлээрэй. Яаж яривал сонсогчид сонссон зүйлээ үнэлж эрхэмлэх сэтгэлтэй болох вэ гэдгийг бодоорой.

  • Чин сэтгэлээсээ ярих. Сэргэлэн цовоо яриарай. Хэрэв чин сэтгэлээсээ ярихыг хичээвэл дохио зангаа, нүүр царай тань таны сэтгэлийг аяндаа илэрхийлнэ.