Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 12

Санаа тавьж, элэгсэг дотно ярих

Санаа тавьж, элэгсэг дотно ярих

1 Тесалоник 2:7, 8

ТОВЧ АГУУЛГА: Чин сэтгэлээсээ ярин санаа тавьж байгаагаа харуулаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сонсогчдоо бодох. Санаа тавьж элэгсэг дотно ярихын тулд тулгарч буй асуудлынх нь тухай бодоорой. Сэтгэлийг нь ойлгохын тулд өөрийгөө оронд нь тавьж үзээрэй.

  • Үгээ зөв сонгох. Сэтгэлийг нь сэргээх, тайвшруулах, урамшуулах үг сонгоорой. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр үг хэлэхээс болгоомжлоорой. Гэрч биш хүмүүс болон тэдний итгэл үнэмшлийн тухай сөрөг өнгөөр ярьж болохгүй.

  • Санаа тавих. Санаа тавьж байгаагаа илэрхийлэхийн тулд намуун зөөлөн хоолойгоор ярьж, аятайхан дохио зангаа хэрэглээрэй. Нүүрний хувирлаа хянаарай. Инээмсэглэж байгаарай.