Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 13

Амьдралд хэрэгтэйг ойлгуулах

Амьдралд хэрэгтэйг ойлгуулах

Исаиа 48:17

ТОВЧ АГУУЛГА: Яриа тань сонсогчдын амьдралд ямар ач тустайг ойлгуулж, хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгөөрэй.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сонсогчдоо бодох. Таны ярих зүйл сонсогчдод тань яагаад хэрэгтэйг эргэцүүлээрэй. Ярианы аль хэсэг нь тэдэнд илүү хэрэгтэйг бодоорой.

  • Сонсогчдодоо хамааруулж ярих. Ярианыхаа бүр эхнээс өөрт нь хэрэгтэй зүйл ярьж байгааг ойлгуулах хэрэгтэй. Гол санаа бүрийг тайлбарлахдаа хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгөөрэй. Сонсогчид юу хийхээ тодорхой ойлгосон байх ёстой.