Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 19

Сэтгэлийг нь хөдөлгөх

Сэтгэлийг нь хөдөлгөх

Сургаалт үгс 3:1

ТОВЧ АГУУЛГА: Мэдсэн зүйлийнхээ үнэ цэнг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Өөрийгөө шалгахад нь туслах. Тодорхой нэг хариу хэлүүлэхийн тулд биш, дотроо ямар сэтгэлтэй байгааг нь бодуулахын тулд асуулт тавиарай.

  • Урамшуулах. Зөв юм хийдгийнхээ шалтгааныг дахин нэг бодож үзэхийг уриалаарай. Хамгийн зөв сэтгэл буюу Еховаг болон бусдыг хайрлаж, Библийн сургаалыг эрхэмлэх сэтгэлээр аливааг хийхэд урамшуулаарай. Өөрийгөө буруутгах сэтгэл төрүүлэх юм уу тулган шаардаж болохгүй. Эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргээрэй. Урмыг нь бадраавал чадах бүхнээ хийх хүсэл нь оргилно.

  • Анхаарлыг нь Ехова руу хандуулах. Библийн сургаал, хууль зарчмуудаас Еховагийн хайр болон бусад зан чанар нь харагддагийг онцлоорой. Еховад ямар санагдах бол гэж дандаа боддог, Еховаг баярлуулахыг хүсдэг хүн болоход нь туслаарай.