Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 07

Ехова ямар Бурхан бэ?

Ехова ямар Бурхан бэ?

Та Еховаг ямар Бурхан гэж төсөөлдөг вэ? Тэнгэрийн одод шиг гайхан биширмээр мөртлөө хол санагддаг уу? Эсвэл аянга цахилгаан шиг асар их хүч чадалтай ч сэтгэл мэдрэмжгүй гэж боддог уу? Ехова яг ямар Бурхан бэ? Ехова Үгэндээ энэ асуултын хариуг болон танд үнэхээр их санаа тавьдгаа бичүүлсэн байдаг.

1. Бурхныг яагаад харах боломжгүй вэ?

«Бурхан бол ... үл үзэгдэх нэгэн» (Ёохан 4:24). Еховад хүнийх шиг бие махбод гэж байхгүй. Тэрбээр тэнгэрт оршдог, үл үзэгдэх нэгэн юм.

2. Ехова ямар зан чанартай вэ?

Ехова харагддаггүй нь үнэн. Гэхдээ бодитой оршдог, олон сайхан зан чанартай. Еховагийн тухай таньж мэдэх тусам хайрлах сэтгэл төрдөг. Ехова «шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй» гэж Библид бий (Дуулал 37:28). Бас «их өрөвч, өршөөнгүй». Ялангуяа зовж байгаа хүмүүсийг их өрөвддөг (Яаков 5:11). «Эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд [сэтгэлийн дарамттай хүмүүсийг] авардаг» (Дуулал 34:18). Түүнчлэн, нэг хүний үйлдэл ч Еховаг баярлуулж эсвэл гонсойлгодгийг та мэдэх үү? Биднийг муу юм хийвэл Еховагийн сэтгэл өвддөг (Дуулал 78:40, 41). Харин сайн юм хийвэл баярладаг (Сургаалт үгс 27:11-ийг уншина уу).

3. Ехова бидэнд хайртайгаа яаж мэдрүүлдэг вэ?

Еховагийн хамгийн гол чанар бол хайр юм. «Бурхан бол хайр» (1 Ёохан 4:8). Ехова бидэнд хайртайгаа Библид бичүүлсэн. Бас бүтээлээрээ хайраа мэдрүүлдэг (Үйлс 14:17-г уншина уу). Жишээлбэл хүнийг хэрхэн бүтээснийг нь бод доо. Хүмүүс бид төрөл бүрийн өнгийг харж, гоё дуу хөгжим сонсож, сайхан хоолыг амталж таашаадаг. Тэгэхлээр Ехова биднийг амьдралын сайн сайхныг мэдрээсэй гэж хүсдэг нь тодорхой байна.

УХАЖ ОЙЛГОЁ

Ехова агуу үйлсийг хэрхэн бүтээдгийг, сэтгэл татам чанаруудаа бидэнд яаж илчилж, илэрхийлдгийг мэдэж аваарай.

4. Бурхан агуу хүчээрээ аливааг үйлддэг

Бид гараараа юм хийдэг шиг Ехова агуу хүчээрээ аливааг үйлддэг. Зарим хүн агуу хүчийг биеэ даасан оюун ухаант бодгаль гэж боддог. Гэхдээ Библид бичсэнээр, агуу хүч бол Бурхны үйлдэх хүч юм. Лук 11:13; Үйлс 2:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхан өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчнээсээ харамгүй өгдөг. Тэгэхээр, таны бодлоор агуу хүч гэдэг нь тусдаа бодгаль мөн үү? Яагаад?

Ехова агуу хүчээрээ гайхамшигтай үйлсийг бүтээдэг. Дуулал 33:6; 2 Петр 1:20, 21-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова агуу хүчээрээ юу юу хийсэн бэ?

5. Ехова сэтгэл татам олон чанартай

Мосе Еховад олон жил үйлчилсэн үнэнч хүн байлаа. Гэсэн ч Бурхнаа илүү сайн таньж мэдэхийг хүсжээ. Мосе: «Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье» гэж Еховагаас гуйжээ (Египетээс гарсан нь 33:13). Тэгэхэд нь Ехова ямар зан чанартайгаа хэлж өгөв. Египетээс гарсан нь 34:4–6-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова өөрийгөө ямар зан чанартай гэж Мосед хэлсэн бэ?

  • Танд аль зан чанар нь хамгийн их таалагдаж байна вэ?

6. Ехова биднийг анхаарч халамжилдаг

Эрт цагт Бурхны ард түмэн байсан еврейчүүд Египетэд боолчлогдож байжээ. Ехова зовлон шаналлыг нь хараад яасан бэ? АУДИО БИЧЛЭГИЙГ сонсонгоо Египетээс гарсан нь 3:1–10-ыг дагуулж хараарай. Сонсох боломжгүй бол Библиэ нээж уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүнийг зовоход Еховад ямар санагддаг гэж та эндээс ойлгосон бэ? (7, 8-р зүйлийг үзнэ үү).

  • Таны бодлоор, Ехова бидэнд туслах чин хүсэлтэй, чадалтай юу? Яагаад?

7. Еховагийн зан чанарыг бүтээл нь илчилдэг

Ехова зан чанараа бүтээлээрээ илчилдэг. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараа нь Ром 1:20-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та Еховагийн ямар зан чанарыг бүтээлээс нь олж харсан бэ?

ЗАРИМ ХҮН: «Бурхан намайг анхаардаггүй» гэдэг.

  • Та юу гэж боддог вэ?

  • Яагаад?

ДҮГНЭЛТ

Ехова харагддаггүй ч олон сайхан зан чанартай. Хамгийн сэтгэл татам чанар нь хайр юм.

Давтах асуулт

  • Еховаг яагаад харах боломжгүй вэ?

  • Бурхны агуу хүч гэж юу вэ?

  • Ехова ямар зан чанартай вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Еховагийн дөрвөн гол чанарын тухай мэдэж аваарай.

«Бурхан ямар зан чанартай вэ?» («Харуулын цамхаг» 2019 №1)

Еховаг хаа сайгүй оршин байдаггүй гэж яагаад хэлж болохыг уншаарай.

«Бурхан энд тэндгүй байдаг уу?» (Веб өгүүлэл)

Библид агуу хүчийг яагаад Бурхны мутартай зүйрлэснийг мэдэж аваарай.

«Агуу хүч гэж юу вэ?» (Веб өгүүлэл)

Бурхан өөрийг нь хайхардаггүй гэж боддог байсан хараагүй залуугийн үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай.

«Одоо л бусдад тусалж чадахаар боллоо» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2015 оны 10-р сарын 1)