Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 08

Еховагийн найз болоорой

Еховагийн найз болоорой

Та Еховагийн олон сайхан зан чанар, хүнд хэрхэн ханддаг, ямар санаа зорилготойг нь мэдэхийн хэрээр дотносон нөхөрлөхийг хүсэх биз ээ. Ехова таныг өөрийнх нь тухай ингэж илүү сайн таньж мэдээд анд найз нь болоосой гэж хүсдэг. Гэхдээ Бурхны анд найз болох үнэхээр боломжтой гэж үү? (Яаков 2:23-ыг уншина уу). Бурхны найз болохын тулд яах хэрэгтэй вэ? Еховаг хүнд олдож болох хамгийн сайн Найз гэж яагаад хэлж болох вэ? Эдгээр асуултын хариу Библид бий.

1. Ехова танд ямар урилга өгдөг вэ?

«Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» (Яаков 4:8). Энэ нь юу гэсэн үг вэ? Ехова танд анд найз нь болох урилга өгч байна. Гэхдээ зарим хүний хувьд харагддаггүй Бурхантай анд найз болно гэхээр боломжгүй юм шиг санагддаг. Харин Еховагийн бидэнд зориулж бичүүлсэн Библид зан чанарынх нь тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэр бүхнийг мэдэж авбал Еховатай ойр дотно болно. Хэдийгээр Еховаг харах боломжгүй ч Библийг уншихын хэрээр нөхөрлөл маань зузаарна.

2. Еховаг хүнд олдож болох хамгийн сайн Найз гэж яагаад хэлж болох вэ?

Ехова танд хэнээс ч илүү хайртай. Таныг сайн сайхан яваасай, тусламж хэрэгтэй үед өөрт нь хандаасай гэж хүсдэг. Библид «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» гэж бий (1 Петр 5:7). Ехова анд найзынхаа түшиг тулгуур болж, тайвшруулж, сонсоход хэзээд бэлэн байдаг (Дуулал 94:18, 19-ийг уншина уу).

3. Ехова найзуудаасаа юу хүсдэг вэ?

Ехова бүх хүнийг хайрладаг ч «цэх шулуун хүнтэй дотно байдаг» (Сургаалт үгс 3:32). Зөв гэж үздэг юмыг нь хийж, буруу гэж үздэг юмнаас нь хол яваасай гэж найзуудаасаа хүсдэг. Зарим хүн Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээний дагуу амьдарч чадахгүй гэж боддог. Гэхдээ Ехова уужим сэтгэлтэй. Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж, таалалд нь нийцүүлэх гэж хамаг чадлаараа хичээдэг хүнийг найзаа гэж үздэг (Дуулал 147:11; Үйлс 10:34, 35).

УХАЖ ОЙЛГОЁ

Яавал Еховагийн анд найз болохыг, Еховаг хүнд олдож болох хамгийн сайн Найз гэхийн учрыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

4. Абрахам Еховагийн найз байв

Бурхны найз болъё гэвэл яах хэрэгтэйг, найз нь болбол ямар ивээл хүртдэгийг Библид гардаг Абрахамын (Абрамын) түүхээс мэдэж болно. Абрахамын тухай өгүүлсэн Эхлэл 12:1–4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова Абрахамаас юу хүссэн бэ?

  • Ехова ямар амлалт өгсөн бэ?

  • Абрахам яасан бэ?

5. Ехова найзуудаасаа юу хүсдэг вэ?

Бүх хүнд найзуудаасаа хүсдэг юм гэж бий.

  • Та найзуудаасаа юу хүсдэг вэ?

1 Ёохан 5:3-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова найзуудаасаа юу хүсдэг вэ?

Биеэ авч явах байдал, зан чанараа өөрчилж Еховад дуулгавартайгаа харуулах хэрэгтэй болж болох юм. Исаиа 48:17, 18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова найзуудаа яагаад өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?

Сайн найз үргэлж найзынхаа сайн сайхныг бодож хэрэгтэй зөвлөгөө өгдөг. Ехова бас тэгдэг

6. Ехова найзуудынхаа төлөө юу хийдэг вэ?

Найзуудаа зовоход Ехова түшиг тулгуур болдог. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан эмэгтэйн сэтгэл санаа тавгүйтэж, таагүй юм бодогдоход нь Ехова яаж тусалдаг вэ?

Исаиа 41:10, 13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова найзууддаа юу гэж амладаг вэ?

  • Та Еховаг сайн найз байж чадна гэж бодож байна уу? Яагаад?

Дотнын найзууд бие биедээ хэзээд тусалдаг. Ехова бас танд тусална

7. Еховатай найз байя гэвэл түүнтэй ярилцдаг байх хэрэгтэй

Найзууд ярилцах тусам дотносдог. Дуулал 86:6, 11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бид Еховатай яаж ярьж болох вэ?

  • Ехова бидэнтэй яаж ярьдаг вэ?

Залбирч Еховатай яриад Библи уншиж Еховаг сонсоорой

ЗАРИМ ХҮН: «Бурхантай яаж найз болох вэ дээ!» гэдэг.

  • Еховагийн найз болох боломжтойг та Библийн хаанаас тайлбарлах вэ?

ДҮГНЭЛТ

Ехова таны Анд найз болохыг хүсдэг. Өөртэй нь дотносоход тань тусална.

Давтах асуулт

  • Ехова найзууддаа яаж тусалдаг вэ?

  • Ехова найзуудаа яагаад өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?

  • Та Еховаг найзуудаасаа хэтэрхий их юм хүсдэг гэж бодож байна уу? Яагаад?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Амьд яваагаа Еховагийн ач гэж боддог эмэгтэйн тухай уншаарай.

«Би үхлээс айдаг байсан» («Харуулын цамхаг» 2017 №1)

Залуучууд Еховагийн тухай юу гэж ярьсныг сонсоорой.

«Бурхантай найзална гэдэг нь юу гэсэн үг вэ?» (1:46)