Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 12

Библийн хичээлээ тууштай хийхийн тулд яах хэрэгтэй вэ?

Библийн хичээлээ тууштай хийхийн тулд яах хэрэгтэй вэ?

Библи судлахын ач тусыг тоочоод баршгүй. Гэхдээ Библийн хичээлээ тууштай хийх нь заримдаа амаргүй байж мэднэ. Үргэлжлүүлж хийж чадах болов уу гэж танд бодогдож болох юм. Гэлээ ч хичээлээ тууштай хийхийн тулд таны гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй. Яагаад тэгж хэлж болох вэ? Саад бэрхшээл тулгарсан ч яавал бууж өгөхгүй байх вэ?

1. Библи судлах нь ямар үр ашигтай вэ?

«Бурхны үг амьд бөгөөд хүчтэй» (Еврей 4:12). Библид Бурхан таныг юу гэж боддогийг, таныг хэчнээн их хайрладгийг бичсэн байдаг. Библи судалснаар мэдлэг олж авах төдийгүй жинхэнэ мэргэн ухаантай болж, итгэл найдвар өвөрлөнө. Хамгийн гол нь Еховагийн анд найз болно. Улмаар Библи таныг өөрчлөх хүчтэйг биеэрээ мэдэрч, бүр ч жаргалтай амьдарна.

2. Библийн үнэний үнэ цэнг ойлгох нь яагаад чухал вэ?

Библид бичсэн үнэнийг үнэт эрдэнэстэй зүйрлэдэг. Тийм учраас Библид «Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно» гэж бий (Сургаалт үгс 23:23). Библийн үнэний үнэ цэнг ойлговол ямар ч саад тулгарсан хичээлээ тууштай хийнэ (Сургаалт үгс 2:4, 5-ыг уншина уу).

3. Хичээлээ тууштай хийхэд тань Ехова яаж туслах вэ?

Ехова Төгс хүчит Бүтээгч, таны Найз учраас өөрийнх нь тухай сурч мэдэхэд тань тусална. Танд хүсэл төрүүлж, хүч чадал хайрлана (Филиппой 2:13-ыг уншина уу). Тийм учраас та хичээлээ үргэлжлүүлэн хийх, сурч мэдсэнээ ажил хэрэг болгох хүслээ бадраая гэвэл Еховагаас тусламж аваарай. Бас элдэв саад, эсэргүүцлийг давах хүч тэнхээтэй байя гэвэл Еховагаас гуйгаарай. Библийн хичээлээ тууштай хийхэд туслахыг гуйж тогтмол залбираарай (1 Тесалоник 5:17).

УХАЖ ОЙЛГОЁ

Хэчнээн завгүй байлаа ч, бусад хүн эсэргүүцлээ ч яавал Библийн хичээлээ тууштай хийх вэ? Тууштай байхад тань Ехова яаж туслах вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Библийн хичээлээ чухалд үзээрэй

Заримдаа зав чөлөө муутайгаасаа болоод Библийн хичээлээ хийж чадахгүй үе гарч мэдэх юм. Тийм үед яах вэ? Филиппой 1:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны хувьд «илүү чухал юм» гэдэгт юу юу ордог вэ?

  • Та Библийн хичээлээ чухалд үздэгээ яаж харуулмаар байна вэ?

  • А. Саванд эхлээд элс хийвэл бүх чулууг багтааж чадахгүй

  • Б. Харин чулуунуудаа эхэлж хийвэл ихэнх элсээ багтаана. Үүнтэй адилаар, эхлээд «илүү чухал юмаа» хийвэл бусад юмыг ч амжуулах цаг гарна

Та Библийн хичээл хийснээр Бурхныг таньж мэдэх, шүтэх хэрэгцээгээ хангана. Матай 5:3-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийн хичээлээ чухалд үзвэл ямар ивээл хүртэх вэ?

5. Эсэргүүцэл тулгарсан ч тууштай байгаарай

Зарим хүн таныг Библи судалж байгаад дургүйцэж, доог тохуу хийж, эсэргүүцэж магадгүй. Франческод юу тохиолдсоныг авч үзье. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Франческог сурч мэдсэнээ ээждээ, найз нөхдөдөө ярихад тэд яаж хүлээж авсан бэ?

  • Франческо тууштай байснаар ямар сайн үр дүнд хүрсэн бэ?

2 Тимот 2:24, 25-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Танай гэрийнхэн, найз нөхөд Библи судалж байгааг тань яаж хүлээж авч байгаа вэ?

  • Энэ Библийн зүйлүүдэд бичсэнээр, хүмүүс таныг Библи судалж байгаад дургүйцвэл яах нь зүйтэй вэ? Яагаад?

6. Еховагийн тусламжид найдаарай

Еховатай дотносох тусам түүнд таалагдахыг бүр ч их хүсдэг. Гэхдээ Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэхийн тулд өөрийгөө өөрчлөх нь амаргүй байж болох юм. Танд бас амаргүй санагддаг бол битгий бууж өгөөрэй. Ехова танд тусална. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Жим Еховад таалагдахын тулд амьдралаа яаж өөрчилсөн бэ?

  • Юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Еврей 11:6-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова «өөрийг нь цөхрөлтгүй хайдаг» хүнийг буюу өөрийг нь таньж мэдэж, таалагдах гэж хичээж мэрийдэг хүнийг яадаг вэ?

  • Энэ зүйлийг үзвэл, Библийн хичээлээ хийх гэж хичээж мэрийж байгаа тань Еховад ямар санагддаг бол?

ЗАРИМ ХҮН: «Чи Библи судалж яах гээд байгаа юм?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Библийн хичээлээ хийх нь үргэлж амар байдаггүй. Гэхдээ тууштай байвал үүрд мөнх жаргалтай амьдрах боломжтой. Еховад найдвал тэрбээр таныг шагнана.

Давтах асуулт

  • Библийн үнэнийг та яагаад эрхэмлэдэг вэ?

  • Та Библийн хичээлээ чухалд үздэгээ яаж харуулмаар байна вэ?

  • Библийн хичээлээ тууштай хийе гэвэл Еховагаас яагаад тусламж гуйх хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Цагаа зөв ашиглахад нь олон хүнд тус болсон дөрвөн аргыг мэдэж аваарай.

«Цагаа зөв ашиглах нь» («Сэрцгээ!», 2014 оны 2-р сар)

Бурхны таалалд нийцүүлэх гэхэд нь нөхөр нь эсэргүүцдэг байсан нэг эмэгтэйд Бурхан хэрхэн тусалсныг үзээрэй.

«Ехова биднийг ачаагаа үүрэх хүчтэй болгодог» (5:05)

Эхнэр нь тууштай байсны ачаар нэг хүн ямар сайн үр дүнд хүрснийг үзээрэй.

«Би үнэнийг шалгасан» (6:30)

Еховагийн Гэрчүүдийг гэр бүлийг салгадаг гэж буруутгах нь бий. Энэ үнэн үү?

«Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг уу эсвэл бат бэх болгодог уу?» (Веб өгүүлэл)