Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 18

Христийн жинхэнэ дагалдагч нарыг яаж таних вэ?

Христийн жинхэнэ дагалдагч нарыг яаж таних вэ?

Өөрсдийгөө Христийн шашинтай гэдэг хүмүүс тэрбумаараа тоологддог. Гэхдээ тэд янз бүрийн юманд итгэж, өөр өөр хэм хэмжээ сахидаг. Тэгвэл Христийн жинхэнэ дагалдагч нарыг яаж таних вэ?

1. Христийн дагалдагч гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Есүс Христийг дагадаг хүмүүсийг буюу шавь нарыг нь Христийн дагалдагч гэдэг (Үйлс 11:26-г уншина уу). Тэд Есүсийн шавь гэдгээ яаж баталдаг вэ? Есүс: «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн» гэж хэлсэн (Ёохан 8:31). Тэгэхээр Христийн жинхэнэ дагалдагч нар зааж сургасныг нь биелүүлдэг гэсэн үг. Бас итгэл үнэмшил нь Библид үндэслэдэг. Яагаад гэвэл Есүс сургаалаа Сударт үндэслэн заадаг байсан (Лук 24:27-г уншина уу).

2. Христийн жинхэнэ дагалдагч нар хайраа яаж илэрхийлдэг вэ?

Есүс дагалдагч нартаа «Би та нарыг яаж хайрласан шиг бие биеэ хайрла» гэж захижээ (Ёохан 15:12). Есүс шавь нартаа хайраа яаж илэрхийлдэг байсан бэ? Цагийг хамт өнгөрөөж, урам хайрлаж, тус дэм болдог байсан. Бүр тэднийхээ төлөө амиа өгсөн (1 Ёохан 3:16). Үүнтэй адилаар Христийн жинхэнэ дагалдагч нар хайрын тухай заагаад зогсохгүй нэг нэгнээ хайрладгаа үг яриа, үйл хэргээрээ мэдрүүлдэг.

3. Христийн жинхэнэ дагалдагч нарын хийдэг гол ажил юу вэ?

Есүс шавь нартаа нэг ажил даалгажээ. Тэднийг «Бурхны Хаант төрийн тухай тунхаглуулахаар ... илгээв» (Лук 9:2). Христийн эртний дагалдагч нар шүтлэгийнхээ газарт сайн мэдээг тунхагладаг байв. Түүнээс гадна олон нийтийн газар, айлаар явж дэлгэрүүлдэг байжээ (Үйлс 5:42; 17:17-г уншина уу). Өнөө үед ч Христийн жинхэнэ дагалдагч нар хүн хаана байна, тэнд Библийн үнэнийг тунхагладаг. Тэд хүмүүсийг хайрладаг учраас Библид байдаг сэтгэл тайвшруулам мэдээг түгээхийн тулд цаг хүчээ дуртайяа зориулдаг (Марк 12:31).

УХАЖ ОЙЛГОЁ

Христийн жинхэнэ дагалдагч нарын онцлог юу вэ? Христийн сургаалыг дагадаггүй хүмүүсээс юугаараа ялгаатайг нь мэдэж авъя.

4. Библийн үнэнийг эрхэмлэдэг

Христийн эртний дагалдагч нар Бурхны Үгийг эрхэмлэдэг байв

Өөрийгөө Христийн дагалдагч гэдэг зарим хүн Библийн үнэнийг үнэлж эрхэмлэдэггүй. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Христийн зарим сүм хүмүүст Есүсийн сургаалыг мэдүүлэхгүйн тулд юу хийсэн бэ?

Есүс Бурхны Үгээс үнэнийг заадаг байсан. Ёохан 18:37-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүсийн хэлснийг үзвэл, «үнэний талд байдаг» Христийн дагалдагч нарыг яаж таних вэ?

5. Библийн үнэнийг тунхагладаг

Христийн эртний дагалдагч нар хүмүүст дэлгэрүүлдэг байв

Есүс тэнгэрт гарахынхаа өмнө дагалдагч нартаа нэг даалгавар өгчээ. Дагалдагч нар нь тэр даалгаврыг одоо хүртэл биелүүлж байна. Матай 28:19, 20; Үйлс 1:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлэх ажлыг хэр өргөн цар хүрээтэй өрнөнө гэсэн бэ?

6. Зааснаа хэрэгжүүлдэг

Том гэдэг хүн Христийн жинхэнэ дагалдагч нарыг олсноо яаж мэдсэн бэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Том юунаас болоод шашинд итгэхээ больсон бэ?

  • Том үнэнийг олсон гэдэгтээ яагаад эргэлздэггүй вэ?

Хүний ам ажил хоёр зөрөх ёсгүй. Матай 7:21-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүсийн хэлснийг үзвэл итгэдэг гэж ярих, итгэдгээ үйл хэргээрээ батлахын аль нь илүү чухал вэ?

7. Нэг нэгнээ хайрладаг

Христийн эртний дагалдагч нар бие биеэ хайрладаг байв

Христийн дагалдагч нар итгэл нэгтнийхээ төлөө амиа үнэхээр эрсдэлд оруулж байсан уу? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарснаар Лоид яагаад Ёохансоны төлөө амиа өгөхөд бэлэн байсан бэ?

  • Та Лоидыг Христийн жинхэнэ дагалдагч гэх үү?

Ёохан 13:34, 35-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүсийн шавь (Христийн жинхэнэ дагалдагч) нар өөр үндэс гаралтай хүмүүст яаж ханддаг вэ?

  • Тэгэхээр Христийн жинхэнэ дагалдагч нар дайн гарсан үед яах ёстой вэ?

ЗАРИМ ХҮН: «Христийн шашинтай хүмүүс аймшигтай юм хийдэг. Тийм хүмүүсийг жинхэнэ шашин шүтдэг гэж яаж хэлэх вэ дээ!» гэдэг.

  • Та Христийн жинхэнэ дагалдагч нарын онцлог шинжийг Библийн хаанаас үзүүлмээр байна вэ?

ДҮГНЭЛТ

Христийн жинхэнэ дагалдагч нар Библийн сургаалыг баримталдаг. Бас хувиа бодолгүй бусдыг хайрлаж, Библийн үнэнийг тунхагладаг.

Давтах асуулт

  • Жинхэнэ дагалдагч нарын итгэл үнэмшил юун дээр үндэслэдэг вэ?

  • Жинхэнэ дагалдагч нар ямар зан чанараараа танигддаг вэ?

  • Жинхэнэ дагалдагч нарын гол ажил юу вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Есүсийн үлдээсэн жишээ, үг сургаалыг дагахыг хамаг чадлаараа хичээдэг хүмүүсийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

«Еховагийн Гэрчүүд—Бид хэн бэ?» (1:13)

Гэлэнмаа байсан хүн хэрхэн дэлхий дахины ахан дүүстэй болсныг уншаарай.

«Тэд асуусан болгонд минь Библиэс хариулсан» («Харуулын цамхаг», 2014 оны 7–9 сар)

Христийн жинхэнэ дагалдагч нар гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалдгийг үзээрэй.

«Гамшигт нэрвэгдсэн ах дүүдээ туслах нь»—Видеоны хэсгээс (3:57)

Эртний болон орчин үеийн дагалдагч нар нь Есүсийн хэлснийг яаж биелүүлдгийг мэдэж аваарай.

«Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2012 оны 3-р сарын 1)