Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 30

Талийгаачтайгаа уулзах боломжтой!

Талийгаачтайгаа уулзах боломжтой!

Үхэл хагацал асар их уй гашуу авчирдаг. Тийм ч учраас үхлийг Библид «дайсан» гэдэг (1 Коринт 15:26). Ехова энэ дайсныг ялна гэдгийг бид 27-р хичээлээр үзсэн. Тэгвэл аль хэдийн нас барсан хүмүүс яах вэ? Ехова нас барсан олон тэрбум хүнийг амилуулж, үүрд жаргалтай амьдруулна гэж амласан. Гэхдээ хүн үнэхээр амилах уу? Хаана амилах вэ? Тэнгэрт үү? Дэлхий дээр үү? Эдгээр асуултын хариуг энэ хичээлээс мэдэж аваарай.

1. Нас барсан ойр дотнын хүмүүсийн маань төлөө Ехова юу хийхийг хүсдэг вэ?

Ехова нас барсан хүмүүсийг амилуулах цагаа тэсэн ядан хүлээдэг. Ехова Бурханд бат итгэдэг Иов гэдэг хүн нас барсных нь дараа ч Бурхан өөрийг нь мартахгүй гэдэгт огт эргэлздэггүй байв. Тийм учраас Бурханд «Та дуудах бөгөөд би Танд хариулах болно» гэж хэлжээ (Иов 14:13–15-ыг уншина уу).

2. Нас барсан хүн амилна гэх ямар баталгаа байдаг вэ?

Есүсийг дэлхий дээр байхад Бурхан түүнд үхсэн хүнийг амилуулах чадвар өгчээ. Тийм учраас Есүс 12 настай охиныг болон бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан (Марк 5:41, 42; Лук 7:12–15). Дараа нь Лазар гэдэг найзыгаа амилуулжээ. Лазарыг оршуулаад дөрөв хоносон байлаа. Есүс Еховад залбирсныхаа дараа булшны зүг хараад «Лазар, гараад ир!» гэж чангаар дууджээ. «Тэгтэл үхсэн хүн гарч ирэв». Лазар амилжээ (Ёохан 11:43, 44). Гэр бүл найз нөхөд нь ямар их баярласан бол!

3. Нас барсан ойр дотнын хүмүүс маань ирээдүйд яах вэ?

Нас барсан хүн амилна гэж Библид байдаг (Үйлс 24:15). Есүсийн амилуулж байсан хүмүүс тэнгэрт биш, дэлхий дээр амилсан (Ёохан 3:13). Тэд амилаад бөөн баяр хөөр болсон. Есүс тун удахгүй олон тэрбум хүнийг диваажин болсон дэлхий дээр амилуулж, үүрд жаргалтай амьдруулна. Есүс: «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ ... гарч ирнэ» гэсэн байдаг. Нас барагсдыг хүмүүс мартлаа ч Бурхан мартахгүй. Бурхны ой санаанд байгаа хүмүүс амилна (Ёохан 5:28, 29).

УХАЖ ОЙЛГОЁ

Нас барсан хүн амилна гэсэн баталгааг Библиэс үзээрэй. Амилалтын тухай мэдэхээр яаж тайвширч, сэтгэлийн тэнхээтэй болдгийг мэдэж аваарай.

4. Есүс нас барагсдыг амилуулж чадахаа баталсан

Есүс дотнын анд Лазарынхаа төлөө юу хийснийг дэлгэрэнгүй мэдэж аваарай. Ёохан 11:14, 38–44-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Лазар үнэхээр нас барсан байсныг юу баталдаг вэ? (39-р зүйлийг үзнэ үү).

  • Хэрвээ Лазар тэнгэрт амилсан бол Есүс түүнийг дэлхий рүү буцааж авчрах байсан болов уу?

ВИДЕОГ хамт үзээрэй.

5. Маш олон хүн амилна!

Дуулал 37:29-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Олон тэрбум хүн хаана амилах вэ?

Есүс зөвхөн Еховад үйлчилдэг хүмүүсийг төдийгүй өөр олон хүнийг амилуулна. Үйлс 24:15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүмүүсийг амилахад та хэнтэй уулзмаар байна вэ?

Үүнийг бодож үзээрэй: Аав нь хүүгээ сэрээхэд амархан байдаг шиг, Есүсийн хувьд нас барсан хүмүүсийг амилуулах амархан

6. Амилалтын тухай мэдэхээр тайвширч найдвар өвөрлөдөг

Гашуудаж буй олон хүн Яирын охины амилсан түүхийг уншаад тайвширч, сэтгэлийн тэнхээтэй болдог. Энэ түүх Лук 8:40–42, 49–56-д бий. Уншина уу.

Есүс охиныг нь амилуулахынхаа өмнө Яирт «Бүү санаа зов. Зөвхөн итгэ» гэж хэлсэн (50-р зүйлийг үзнэ үү). Нас барсан хүмүүсийг амилуулна гэсэн сайхан мэдээ дараах хоёр нөхцөлд танд яаж туслах вэ?

  • Ойр дотнын хүн тань нас барахад

  • Амь насанд тань аюул учрахад

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Фелиситигийн эцэг эх амилалтын тухай Библийн сургаалыг эргэцүүлэн бодоод яаж тайвширч, урам зоригтой болсон бэ?

ЗАРИМ ХҮН: «Хүн амилна гэхээр итгэмээргүй санагдаж байна» гэдэг.

  • Харин та юу гэж бодож байна вэ?

  • Хүн үнэхээр амилна гэдгийг та Библийн ямар зүйлээр батлах вэ?

ДҮГНЭЛТ

Нас барсан олон тэрбум хүнийг амилуулна гэсэн амлалт Библид байдаг. Ехова тэр хүмүүсийг амилуулахыг хүсдэг. Тийм учраас нас барагсдыг амилуулах хүч чадал, эрх мэдлийг Есүст өгсөн.

Давтах асуулт

  • Ехова Есүс хоёр хүмүүсийг амилуулах цагаа тэсэн ядан хүлээдгийг юу баталдаг вэ?

  • Олон тэрбум хүн амилаад хаана амьдрах вэ? Тэнгэрт үү? Дэлхий дээр үү? Яагаад?

  • Хайртай хүмүүс тань амилна гэсэн ямар баталгааг та мэдэж авсан бэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Уй гашуугаа тайлахад тус болох зөвлөгөөг уншаарай.

«Уй гашуугаа хэрхэн тайлах вэ?» («Сэрцгээ!» 2018 №3)

Хагацал үзэж буй хүнд Библийн зарчим үнэхээр тус болох уу?

«Ойр дотнын хүнээ алдахад» (5:06)

Уй гашууд автсан хүүхэд яавал тайвшрах вэ?

«Золиос» (2:07)