Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 41

Библид сексийн тухай юу гэж байдаг вэ?

Библид сексийн тухай юу гэж байдаг вэ?

Олон хүн сексийн тухай ярихаас ичиж зовдог. Харин Библид сексийн тухай шулуухан боловч хүндэтгэлтэй бичсэн байдаг. Библид бичигдсэн ёс суртахууны хэм хэмжээ биднийг хамгаалдаг. Бүтээгч Еховагийн маань тогтоосон хэм хэмжээ учраас аргагүй шүү дээ. Биднийг яавал жаргалтай байхыг Ехова хамгийн сайн мэддэг. Тийм учраас тогтоосон хэм хэмжээг нь сахивал сайшаалыг нь хүлээж, үүрд жаргалтай амьдарна.

1. Ехова бэлгийн харьцааг юу гэж үздэг вэ?

Бэлгийн харьцааг Еховагийн өгсөн бэлэг гэж хэлж болно. Ехова гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг жаргалтай байлгах гэсэндээ энэ бэлгийг өгсөн. Еховагийн өгсөн энэ бэлгийн ачаар эхнэр нөхөр хоёр үр хүүхэдтэй болоод зогсохгүй бие биедээ хайраа илэрхийлж, таашаал эдэлдэг. Тийм учраас Библид «Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс» гэж байдаг (Сургаалт үгс 5:18, 19). Ехова эхнэр нөхөр хоёрыг насан туршдаа үнэнч байж, нэг нэгнээ битгий хуураасай гэж хүсдэг (Еврей 13:4-ийг уншина уу).

2. Садар самуун гэж юу вэ?

Библид «Садар самуун явдалтан ... Бурхны Хаант төрд багтахгүй» гэж байдаг (1 Коринт 6:9, 10). Библийг бичигчид садар самууны тухай бичихдээ «порнея» гэдэг грек үгийг хэрэглэсэн байдаг. Энэ үгээр 1) гэрлээгүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцааг, a 2) ижил хүйстэнтэйгээ явалдахыг, 3) мал амьтантай хурьцахыг хэлдэг. Бид «садар самуун явдлыг цээрлэвэл» бие, сэтгэлийн зовлон амсахгүй. Ехова ч биднээр бахархана (1 Тесалоник 4:3).

УХАЖ ОЙЛГОЁ

Садар самуун явдалтай орооцолдохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ёс суртахууны хувьд цэвэр ариун байх нь ямар ач тустай вэ? Хариуг нь мэдэж аваарай.

3. Садар самуун явдлаас зугт

Бурханд үнэнч Иосеф гэдэг хүн өөрийг нь уруу татсан эмэгтэйтэй унтахаас татгалзжээ. Эхлэл 39:1–12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Иосеф яагаад зугтсан бэ? (9-р зүйлийг үзнэ үү).

  • Таны бодлоор Иосеф зөв шийдвэр гаргасан уу? Яагаад?

Залуучууд Иосефыг яаж дуурайх вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

Ехова бүх хүнийг садар самуун явдлаас зугтаасай гэж хүсдэг. 1 Коринт 6:18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн ямар нөхцөлд садар самуун үйлдэж болзошгүй вэ?

  • Та садар самуун явдлаас яаж зугтаж болох вэ?

4. Та уруу татагдахгүй байж чадна

Садар самуунд уруу татагдах үед зугтахад яагаад амаргүй байж болох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан Гэрч завхайрахад хүргэж болзошгүй юм бодож, хийж байгаагаа анзаармагцаа ямар арга хэмжээ авсан бэ?

Христийн төлөвшсөн дагалдагчдад ч бодол санаагаа цэвэр байлгахад амаргүй үе байдаг. Ёс журамгүй юм бодохоо яаж болих вэ? Филиппой 4:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бид ямар юм бодож байх хэрэгтэй вэ?

  • Библи уншиж, Еховад үйлчлээд завгүй байвал нүгэл үйлдэхгүй байхад тустай гэхийн учир юу вэ?

5. Еховагийн хэм хэмжээ биднийг хамгаалдаг

Ехова биднийг яавал жаргалтай амьдрахыг хамгийн сайн мэддэг. Тийм учраас яаж ёс суртахуунтай байхыг, ийм байх нь ямар ач тустайг хэлж өгдөг. Сургаалт үгс 7:7–27-г уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нэг залуу хүсэл тачаалаа хорьж дийлэхээргүй нөхцөлд яагаад орсон бэ? (Сургаалт үгс 7:8, 9-ийг үзнэ үү).

  • Садар самуун үйлдэх нь гашуун үр дагаварт хүргэдгийг Сургаалт үгс 7:23, 26-д бичжээ. Ёс суртахууны хувьд цэвэр ариун байвал ямар ямар асуудлаас хол байх вэ?

  • Ёс суртахууны хувьд цэвэр хүн үүрд жаргалтай амьдарна гэж яагаад хэлж болох вэ?

Библид ижил хүйстэнтэйгээ явалдаж болохгүй гэж байдаг нь зарим хүнд хэтэрхий хатуу санагддаг. Гэхдээ бид Еховагийн шаардлагад нийцэж байж л үүрд жаргалтай амьдарна. Ехова хайр халамжтай Бурхан учраас хүн бүрийг үүрд жаргалтай амьдраасай гэж хүсдэг. 1 Коринт 6:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхан ижил хүйстэнтэйгээ явалдахыг л буруу гэж үздэг үү?

Бурхны сайшаалыг хүлээхийн тулд хүн бүр зарим нэг талаараа өөрчлөгдөх хэрэгтэй байдаг. Өөрчлөгдөх гэж хичээвэл ямар үр дүнд хүрэх вэ? Дуулал 19:8, 11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахих боломжтой гэж та бодож байна уу? Яагаад?

Еховагийн ачаар олон хүн ёс суртахууны хэм хэмжээг нь сахидаг болсон. Та ч бас чадна!

ЗАРИМ ХҮН: «Хоёулаа л хүсэж байвал хэнтэй ч хамаагүй унтаж болно шүү дээ» гэдэг.

  • Та тийм хүнд юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Бэлгийн харьцаа бол гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хоёрт зориулсан Еховагийн бэлэг юм.

Давтах асуулт

  • Садар самуун гэдэгт юу юу ордог вэ?

  • Садар самуунтай орооцолдохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

  • Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг дагах нь ямар ач тустай вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Бурхан гэр бүл болоогүй хүмүүсийг хамтран амьдрахыг юу гэж үздэг вэ?

«Гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах талаар Библид юу гэж байдаг вэ?» (Веб өгүүлэл)

Ижил хүйстэнтэйгээ явалдахыг Бурхан юу гэж үздэг вэ? Тэднийг үзэн ядах ёстой юу?

«Ижил хүйстэнтэйгээ явалдах нь буруу юу?» (Веб өгүүлэл)

Бурхны тогтоосон хэм хэмжээ биднийг яаж хамгаалдаг вэ?

«Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?» (Веб өгүүлэл)

a Ам болон хошногоор секс хийх, бэлэг эрхтнийг нь илж таалах зэргийг бас дурдаж болно.