Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 46

Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн учир

Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн учир

Хүн Еховад өөрийгөө зориулахдаа түүнд хандан залбирч ганцхан өөрийг нь шүтнэ, хүслийг нь биелүүлэхийг бүхнээс илүү анхаарна гэж амладаг (Дуулал 40:8). Дараа нь, өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртдэг. Еховад өөрийгөө зориулна гэдэг бол амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Тэгвэл юуны үндсэн дээр энэ чухал шийдвэрийг гаргах ёстой вэ?

1. Хүн юуны үндсэн дээр Еховад өөрийгөө зориулдаг вэ?

Еховад өөрийгөө зориулах гол шалтгаан бол хайр юм (1 Ёохан 4:10, 19). Библид «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» гэж байдаг (Марк 12:30). Бид Бурханд хайртайгаа зөвхөн үг яриагаараа биш, үйл хэргээрээ харуулах ёстой. Жишээ татъя. Бие биедээ чин сэтгэлээсээ хайртай хосууд гэрлэлтээ батлуулдаг. Үүн шиг Еховад хайртай хүн өөрийгөө зориулж баптисм хүртдэг.

2. Баптисм хүртсэн үйлчлэгчдээ Ехова яаж ивээдэг вэ?

Та баптисм хүртсэнээр Еховагийн жаргалтай гэр бүлийн гишүүн болно. Ингэснээр Еховагийн хайрыг илүү их мэдэрч, Еховатай урьдынхаасаа дотно болно (Малахи 3:16–18-ыг уншина уу). Ехова таны Эцэг болно. Үүгээр зогсохгүй та Еховаг болон таныг гэсэн сэтгэлтэй дэлхий дахины ах дүүтэй болно (Марк 10:29, 30-ийг уншина уу). Мэдээж баптисм хүртэхийн тулд тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Еховаг таньж мэдээд хайрладаг болж, Хүүд нь итгэдэг болсон байх ёстой. Эцэст нь Еховад өөрийгөө зориулна. Эдгээр алхмыг хийж баптисм хүртсэнээр та мөнх амь руу хөтлөх зам дээр гарч байна гэсэн үг. Аврагдахын тулд баптисм хүртэх ёстойг Бурхны Үгэнд бичсэн байдаг (1 Петр 3:21).

УХАЖ ОЙЛГОЁ

Таны хувьд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь яагаад чухал болохыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

3. Хэнд үйлчлэхээ шийдээрэй

Эртний Израйлд зарим хүн Еховаг болон хуурамч бурхан Баалыг хоёуланг нь шүтэж болно гэж бодож байжээ. Буруу бодож байсныг нь ойлгуулахын тулд Ехова зөнч Елиаг явуулсан юм. Хаадын дээд 18:21-ийг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Израйлчууд юуг шийдэх хэрэгтэй болсон бэ?

Бид бас хэнд үйлчлэхээ шийдэх ёстой. Лук 16:13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг болон хэн нэгнийг эсвэл ямар нэг юмыг яагаад зэрэг шүтэх боломжгүй вэ?

  • Еховаг шүтэхээр шийдсэнээ яаж батлах вэ?

4. Ехова таныг хэчнээн их хайрладгийг бодож үзээрэй

Еховагийн өгдөг бэлгүүдийг тоочоод баршгүй. Тэгвэл бид Еховад юу өгч болох вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

Ехова танд хайраа яаж илэрхийлдэг вэ? Дуулал 104:14, 15; 1 Ёохан 4:9, 10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн өгсөн бэлгүүдээс танд аль нь илүү онцгой санагддаг вэ?

  • Еховагийн өгсөн бүхнийг бодохоор танд ямар сэтгэл төрж байна вэ?

Та хүнээс маш гоё бэлэг авахаараа эргүүлээд талархлаа илэрхийлмээр санагддаг биз дээ? Дэд хууль 16:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн таны төлөө хийсэн бүхнийг бодож үзвэл та хариуд нь юу өгмөөр байна вэ?

5. Та Еховад өөрийгөө зориулсандаа хэзээ ч харамсахгүй

Жаргалтай амьдрахын тулд нэр алдар, сайхан ажил, мөнгө төгрөг зайлшгүй хэрэгтэй гэж боддог хүн олон. Гэхдээ үнэхээр тийм гэж үү? ВИДЕОГ үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Андрейгийн хувьд хөл бөмбөг тоглох нь амьдралын утга учир нь байсан ч яагаад мэргэжлийн хөл бөмбөгийг орхихоор шийдсэн бэ?

  • Амьдралаа хөл бөмбөгт биш, Еховад зориулахаар шийдсэн нь таны бодлоор зөв шийдвэр байсан уу? Яагаад?

Элч Паул Христийн дагалдагч болохоосоо өмнө нэр алдар хөөдөг байжээ. Тэрбээр алдартай багшаар иудейчүүдийн хуулийг заалгадаг байсан. Гэхдээ Христийн дагалдагч болохын тулд энэ бүхнийг орхисон юм. Паул үүндээ харамссан болов уу? Филиппой 3:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Паул Христийн дагалдагч болохоосоо өмнө хийдэг байсан зүйлээ яагаад хог гэж үзсэн бэ?

  • Орхисон зүйлийнхээ оронд юу олж авсан бэ?

  • Таны бодлоор амьдралаа юунд зориулсан нь дээр вэ? Еховад уу, өөр зүйлд үү? Яагаад?

Паул Христийн дагалдагч болоод, орхисон бүхнээсээ хавьгүй ихийг олж авсан

ЗАРИМ ХҮН: «Бурхан шүтэж болно. Гэхдээ туйлширч болохгүй» гэдэг.

  • Еховад өөрийгөө зориулахыг зөв шийдвэр гэж та бодож байна уу? Яагаад?

ДҮГНЭЛТ

Еховад хайртай хүн түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртдэг.

Давтах асуулт

  • Бид Еховаг яагаад чин сэтгэлээсээ хайрлаж, шүтэх ёстой вэ?

  • Ехова баптисм хүртсэн үйлчлэгчдээ яаж шагнадаг вэ?

  • Та Еховад өөрийгөө зориулмаар байна уу?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Дуурийн дуучин, мэргэжлийн тамирчин яагаад Еховад амьдралаа зориулах болсон бэ?

«Залуучуудын асуулт—Би амьдралаа юунд зориулах вэ?Эргэн дурсахад» (6:54)

Еховад өөрийгөө зориулах өөр ямар ямар шалтгаан байдгийг уншаарай.

«Еховад өөрийгөө зориулахын учир» («Харуулын цамхаг», 2010 оны 1-р сарын 15)

Нэг хүн амьдралдаа юуг эн тэргүүнд тавихаа нухацтай боджээ. «“Хүн ер нь яах гэж амьдардаг юм бол?” гэдэг асуулт намайг олон жил зовоосон» гэсэн намтрыг уншаарай.

«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2012 оны 11-р сарын 1)