Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 48

Найз нөхдөө зөв сонгоорой

Найз нөхдөө зөв сонгоорой

Сайн найзууд жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ түшиг тулгуур болдог. Гэхдээ сайн хандсан хүн болгоныг найзаа гэж үзэж болохгүйг Библид анхааруулж бичсэн байдаг. Тэгвэл найзаа яаж зөв сонгох вэ? Дараах асуултуудыг авч үзье.

1. Найз нөхөд яаж нөлөөлдөг вэ?

Хүн хэнтэй хамт цагийг их өнгөрөөнө тэр хүнтэйгээ адилхан болдог. Тэр байтугай уулзахгүйгээр цахимаар харьцахад хүртэл бие биедээ нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг. Библид «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг [Еховаг хайрладаггүй] хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж байдаг (Сургаалт үгс 13:20). Еховаг шүтдэг, хайрладаг хүнтэй найзалж нөхөрлөвөл Еховатай дотносно, зөв шийдвэр гаргана. Харин Христийн дагалдагч биш хүнтэй дотносон нөхөрлөвөл Еховагаас холдож хөндийрөх аюултай. Тийм л учраас Библид найзаа зөв сонгохыг уриалдаг. Еховаг хайрладаг хүмүүс нөхөрлөхөөрөө нэг нэгэндээ сайнаар нөлөөлдөг. Жишээлбэл «бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусална» (1 Тесалоник 5:11).

2. Бидний хэнтэй нийлж нөхөрлөх нь Еховад хэр чухал вэ?

Ехова найз нөхдөө их хянуур сонгодог. «Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» (Сургаалт үгс 3:32). Тэгвэл Еховагийн найз болохын тулд яах хэрэгтэй вэ? Биднийг ямар хүнтэй нийлж нөхөрлөхөөс шалтгаалж Ехова нэг бол баярладаг, нэг бол сэтгэл нь зовдог! (Яаков 4:4-ийг уншина уу). Тийм учраас Еховаг хайрладаггүй хүмүүсээс хол явах нь зүйтэй. Харин Еховатай болон Еховаг хайрладаг хүмүүстэй дотносох хэрэгтэй (Дуулал 15:1–4).

УХАЖ ОЙЛГОЁ

Найз нөхдөө зөв сонгох нь яагаад чухал болохыг, амьдралд тань баяр баясгалан нэмэх жинхэнэ найзуудыг яаж олохыг мэдэж аваарай.

3. Муу нөхдөөс хол яв

Еховаг хайрладаггүй, хэм хэмжээг нь сахидаггүй хүн бол муу нөхөр. ВИДЕОГ үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн яаж яваад өөрийн мэдэлгүй муутай нөхөрлөдөг вэ?

1 Коринт 15:33-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Танд ямар хүмүүс муугаар нөлөөлж болзошгүй вэ? Яагаад?

Дуулал 119:63-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ямар хүнтэй найзалж нөхөрлөх хэрэгтэй вэ?

Нэг ялзарсан алим бусад алимаа муутгадаг. Тэгвэл ганцхан муу найз танд яаж нөлөөлөх вэ?

4. Огт бодож байгаагүй хүн ч сайн найз болох нь бий

Библид Давид Ионатан гэдэг хоёр хүний нөхөрлөлийн тухай гардаг. Нэг нь хааны хүү, нөгөө нь хоньчин байжээ. Ионатан Давидаас насаар ах байв. Гэсэн ч тэд маш дотнын андууд болсон юм. 1 Самуел 18:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн заавал өөртэйгөө ойролцоо насны эсвэл нэг зиндааны хүнтэй л найзлах ёстой юу? Яагаад?

Ром 1:11, 12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг хайрладаг найзууд бие биедээ яаж урам зориг өгдөг вэ?

Нэг залуу огт бодож байгаагүй хүнтэйгээ хэрхэн найз болсныг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарснаар Акилийн эцэг эх яагаад сургуулийнх нь найзуудын талаар санаа зовсон бэ?

  • Акил анхандаа тэр залуустай яагаад нийлэх дуртай байсан бэ?

  • Акил юуны ачаар ганцаардахаа больсон бэ?

5. Яаж сайн найзтай болох вэ?

Яавал жинхэнэ найзуудтай болохыг, өөрөө жинхэнэ найз байхын тулд яах хэрэгтэйг ВИДЕОНООС хамт үзээрэй.

Сургаалт үгс 18:24; 27:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Жинхэнэ найзууд бие биедээ яаж тусалдаг вэ?

  • Танд тийм найз байгаа юу? Байхгүй бол яаж тийм найзтай болох вэ?

Филиппой 2:4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Сайн найзуудтай болъё гэвэл өөрөө сайн найз байх хэрэгтэй. Тэгэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Сайн найзуудтай болъё гэвэл өөрөө сайн найз байх хэрэгтэй

ЗАРИМ ХҮН: «Огт найзгүй байснаас хэнтэй ч хамаагүй найзалсан нь дээр» гэдэг.

  • Та тийм хүнд юу гэж хэлэх вэ?

ДҮГНЭЛТ

Найз нөхдөө зөв сонговол Еховаг ч баярлуулна, өөрсдөө ч жаргалтай амьдарна.

Давтах асуулт

  • Бидний хэнтэй нийлж нөхөрлөхийг Ехова яагаад анхаардаг вэ?

  • Ямар хүнтэй найзлахгүй байсан нь дээр вэ?

  • Жинхэнэ найзтай болохын тулд яах хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Сайн найзууд хүнд бэрх үед яаж түшиг тулгуур болдог вэ?

«Төгсгөл болохоос өмнө бие биетэйгээ дотносоорой» («Харуулын цамхаг», 2019 оны 11-р сар)

Олон нийтийн сүлжээгээр найз болохдоо юу анхаарах ёстой вэ?

«Олон нийтийн сүлжээг ухаалаг ашиглая» (4:12)

Нэг залуу ямар хүмүүстэй нийлдгээ яагаад бодоход хүрснийг «Би аавтай байхыг хүсдэг байсан» гэсэн намтраас уншаарай.

«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг», 2012 оны 4-р сарын 1)