Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 50

Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (2-р хэсэг)

Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (2-р хэсэг)

Ехова эцэг эхчүүдэд үр хүүхэд гэдэг үнэтэй бэлэг өгсөн. Тийм учраас үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлээрэй гэж захихаас гадна тустай зөвлөгөө өгдөг. Бас хүүхэд яавал гэр бүлийнхээ аз жаргалд хувь нэмэр оруулахыг зааж өгдөг.

1. Ехова эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

Үр хүүхдээ хайрлаж, хамт байх цагийг аль болох их гаргаарай гэдэг. Бас аюултай бүхнээс хамгаалж, Библийн зарчмын дагуу сургаж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг (Сургаалт үгс 1:8). Эцгүүдэд зориулсан дараах зөвлөгөө бий. «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүл» (Эфэс 6:4-ийг уншина уу). Эцэг эх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа бусдад шилжүүлэлгүй, өөрсдөө зааврынх нь дагуу хүмүүжүүлбэл Ехова баярладаг.

2. Ехова хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

«Эцэг эхдээ дуулгавартай бай» гэж хэлдэг (Колосай 3:20-ийг уншина уу). Хүүхдүүд эцэг эхээ хүндэлж, үгэнд нь ордог бол Еховаг ч, эцэг эхээ ч баярлуулна (Сургаалт үгс 23:22–25). Есүс хүүхдүүдэд сайн үлгэр дуурайл үзүүлсэн. Есүс төгс байсан ч, төгс бус эцэг эхээ хүндэлж, үгэнд нь ордог байв (Лук 2:51, 52).

3. Гэр бүлээрээ Еховатай яаж дотносох вэ?

Та үр хүүхдээ өөр шигээ Еховаг маш их хайрладаг хүн болгож өсгөхийг зорьдог байх. Тэгвэл зорьсондоо яаж хүрэх вэ? Еховагийн үгийг «хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, ... түүний тухай ярьж бай» гэж Библид байдаг (Дэд хууль 6:7). Ер нь хүүхдэд дахин дахин хэлж сануулбал сайн тогтоодгийг та туршлагаасаа мэдэх байх. Тийм учраас эцэг эхчүүд үр хүүхдэдээ Еховагийн тухай ярих боломж бүрийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Долоо хоног болгон гэр бүлээрээ Еховаг шүтэж Библи судлах цаг гаргах нь чухал. Хэрэв та хүүхэдгүй бол ханьтайгаа хамт судалж байгаарай.

УХАЖ ОЙЛГОЁ

Гэр бүлээрээ аз жаргалтай, сэтгэл тайван амьдрахад тустай Библийн зөвлөгөөнүүдийг мэдэж аваарай.

4. Хайраар хүмүүжүүлээрэй

Хүүхэд хүмүүжүүлэх амаргүй. Энэ талаар Библид ямар зөвлөгөө байдаг вэ? Яаков 1:19, 20-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахдаа хайраа яаж илэрхийлэх вэ?

  • Ууртай үедээ хүүхдээ яагаад шийтгэж болохгүй вэ? a

5. Хүүхдээ хамгаалаарай

Хэчнээн эвгүй санагдсан ч хүүхэд болгондоо бэлгийн боловсрол олгох нь амин чухал. Ингэснээр тэднийгээ хамгаална. ВИДЕОГ үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Зарим эцэг эхийн хувьд хүүхэдтэйгээ бэлгийн харьцааны тухай ярих нь яагаад амаргүй байдаг вэ?

  • Үр хүүхдэдээ бэлгийн боловсрол олгоход нь зарим эцэг эхэд юу тус болдог вэ?

Библид зөгнөсөн ёсоор Сатаны ертөнц улам бүр муу муухай болж байна. 2 Тимот 3:1, 13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • 13-р зүйлд гардаг муу хүмүүсийн дунд хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татдаг, хүчинддэг хүмүүс байдаг. Үүнийг бодож үзвэл эцэг эхчүүд үр хүүхдэдээ бэлгийн боловсрол олгож, тийм хүмүүсээс өөрийгөө хамгаалахыг заах нь яагаад чухал вэ?

Таны мэдлэгт

Үр хүүхдэдээ бэлгийн боловсрол олгож, бэлгийн хүчирхийллээс хамгаалахад туслах зорилгоор Еховагийн Гэрчүүд олон ном хэвлэл, видео гаргадаг. Жишээ нь:

6. Аав ээжийгээ хүндлээрэй

Хүүхэд багачууд, өсвөр насныхан эцэг эхтэйгээ хүндэтгэлтэй харьцах нь их чухал. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүүхдүүд эцэг эхээ хүндэлж харьцах нь ямар ач тустай вэ?

  • Эцэг эхтэйгээ ярихдаа тэднийгээ хүндэлдгээ яаж харуулах вэ?

Сургаалт үгс 1:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эцэг эхээ үг хэлэхэд нь яах ёстой вэ?

7. Гэр бүлээрээ Еховаг шүтээрэй

Еховагийн Гэрч гэр бүлүүд долоо хоног бүр цаг гаргаж Еховаг хамтдаа шүтдэг. Тэр цагаараа юу юу хийж болох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэр бүлийн хичээлээ долоо хоног болгон алгасахгүй хийхийн тулд яах хэрэгтэй вэ?

  • Эцэг эхчүүд гэр бүлийн хичээлээ яаж хийвэл амьдралд хэрэгтэй, сонирхолтой болох вэ? (Энэ хичээлийн эхний зургийг үзнэ үү).

  • Гэр бүлээрээ тогтсон цагт цуглах нь яагаад амаргүй байж болох вэ?

Эрт үед Ехова израйлчуудад гэр бүлээрээ Судраас тогтмол ярилцаж байхыг тушаажээ. Дэд хууль 6:6, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ тушаалын цаадах зарчмыг яаж хэрэгжүүлж болох вэ?

Гэр бүлийн хичээлээрээ юу хийж болох вэ?

ЗАРИМ ХҮН: «Библи хүүхдэд ахадсан ном» гэдэг.

  • Та юу гэх вэ?

ДҮГНЭЛТ

Эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж, хүмүүжүүлж, хамгаалбал; хүүхдүүд эцэг эхээ хүндэлж, үгэнд нь орвол Ехова баярладаг. Бас гэр бүлээрээ өөрийг нь шүтээсэй гэж хүсдэг.

Давтах асуулт

  • Хүүхдээ яаж хүмүүжүүлж, хамгаалах хэрэгтэй вэ?

  • Хүүхдүүд эцэг эхээ хүндэлдгээ яаж харуулах вэ?

  • Долоо хоног бүр гэр бүлээрээ Еховаг шүтэх цаг тусгайлж гаргах нь ямар ач тустай вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Хүүхдэд том болсон хойно нь хэрэг болох чухал зүйлүүдийг мэдэж аваарай.

«Хүүхдэд заах 6 хичээл» («Сэрцгээ!» 2019 №2)

Эцэг эхээ асардаг хүмүүст хэрэгтэй ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

«Өндөр настай эцэг эхээ асрах талаар Библид юу гэж байдаг вэ?» (Веб өгүүлэл)

Хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг мэддэггүй байсан хүн яаж сайн аав болсныг үзээрэй.

«Еховагийн заавраар хүүхдүүдээ өсгөсөн дөө» (5:58)

a Библид «сахилгажуулах», «хүмүүжүүлэх» гэдгээр хүүхдээ доош нь хийх, харгис ширүүн хандахыг огтхон ч хэлдэггүй. Харин зааж сургах, учирлаж тайлбарлах, болохгүй юмыг нь хэлж засахыг хэлдэг (Сургаалт үгс 19:18).