Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 58

Еховадаа үнэнч байя

Еховадаа үнэнч байя

Еховаг шүтэхэд маань хэн ч, юу ч саад болох учиргүй. Та бас Еховатай тогтоосон харьцаагаа юунаас ч илүү эрхэмлэдэг биз дээ? Таныг үнэнч байхад Ехова маш их баярладаг (Шастирын дээд 28:9-ийг уншина уу). Еховад үнэнч эсэх маань ямар ямар үед соригддог вэ? Яавал бууж өгөхгүй байх вэ?

1. Биднийг Еховагаас холдуулахын тулд хүмүүс юу хийдэг вэ?

Зарим хүн Еховаг шүтэхийг маань болиулахыг оролддог. Еховагаас урвасан зарим хүн Еховагийн байгууллагыг гүтгэдэг. Тэднийг тэрслэгчид гэдэг. Түүнээс гадна шашны удирдагчид Еховагийн Гэрчүүдийн талаар худал ташаа мэдээлэл тараадаг. Тэдний хэн хэн нь гэнэн, болгоомжгүй хүмүүсийг Еховагаас холдуулах зорилготой. Тийм учраас тэдэнтэй холбогдох нь аюултай. Тэдний бичсэн ном, нийтлэлийг уншиж, веб сайтад нь зочилж, видеог нь үзэж, тэдэнтэй ярьж болохгүй. Есүс тэдний тухай «Тэд тэгж л байг. Тэд бол сохор газарчид. Сохор хүн сохор хүндээ газарчилбал хоёулаа нүхэнд унана» гэж хэлсэн байдаг (Матай 15:14).

Итгэл нэгтэн маань өөрөө шийдээд Еховагийн Гэрч байхаа боливол яах вэ? Ялангуяа дотнын хүн тань байвал танд их хүнд тусах байх. Еховаг орхисон хүн өөрийг нь эсвэл Еховаг сонго гэж тулгаж магадгүй. Бидний хувьд Еховад үнэнч байх нь хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй (Матай 10:37). Тийм учраас бид Еховагийн тушаалыг сахиж тэднээс холбоогоо тасалдаг (1 Коринт 5:11-ийг уншина уу).

2. Шийдвэр гаргахдаа Еховад үнэнчээ яаж батлах вэ?

Бид Еховаг хайрладаг учраас хуурамч шашинтай ямар ч байдлаар холбогддоггүй. Жишээлбэл хуурамч шашинтай холбоотой ажил хийдэггүй, байгууллагад харьяалагддаггүй. Бас хуурамч шашинтай холбоотой байж болзошгүй ямар ч үйл хэрэгт оролцдоггүй. Ехова бидэнд «Миний ард түмэн, ... [Агуу Вавилоноос] гарцгаа» гэж сэрэмжлүүлдэг (Илчлэл 18:2, 4).

УХАЖ ОЙЛГОЁ

Еховад үнэнч байхад тань саад болох бүхнээс яаж зайлсхийх вэ? Еховад үнэнчээ батлахын тулд яагаад Агуу Вавилоноос гарах шаардлагатай вэ?

3. Худал мэдээ тараагчдаас болгоомжлоорой

Еховагийн байгууллагын талаар таагүй юм дуулдвал яах нь зүйтэй вэ? Сургаалт үгс 14:15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Юм бүхэнд яагаад итгэж болохгүй вэ?

2 Ёохан 10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Тэрслэгчдэд яаж хандах хэрэгтэй вэ?

  • Тэрслэгчидтэй шууд харьцахгүй байлаа ч яавал тэдний үзэл санаанд автаж магадгүй вэ?

  • Еховаг болон байгууллагыг нь гүтгэсэн яриаг сонирхвол Еховад ямар санагдах бол?

4. Итгэл нэгтнээ нүгэл үйлдэхэд Бурханд үнэнч байгаарай

Итгэл нэгтнээ ноцтой нүгэл үйлдсэнийг мэдсэн хүн яах үүрэгтэй вэ? Эртний израйлчуудад өгсөн Бурхны Хуульд байдаг нэг зарчмыг бодож үзье. Левит 5:1-ийг уншина уу.

Итгэл нэгтнээ нүгэл үйлдсэнийг мэдвэл энэ зарчмын дагуу ахлагчдад хэлэх хэрэгтэй. Гэхдээ эхлээд тэр хүнтэйгээ ярилцаж, ахлагчдад үнэнээ хэлэхийг зөвлөх нь зүйтэй. Хэрэв тэр хүн ахлагчдад хэлэхгүй бол Еховад үнэнч хүн өөрөө очиж хэлдэг. Ингэвэл яагаад . . .

  • Еховад хайртайгаа батлах вэ?

  • нүгэл үйлдсэн итгэл нэгтэндээ хайртайгаа батлах вэ?

  • хурлынхандаа хайртайгаа батлах вэ?

Аюулд орсон итгэл нэгтэндээ туслаарай

5. Агуу Вавилоноос тусгаар бай

Лук 4:8; Илчлэл 18:4, 5-ыг уншина уу. Дараах асуултад хариулаарай.

  • Миний нэр сүм юм уу хийдэд бүртгэлтэй хэвээрээ юм биш биз?

  • Цаагуураа шашинтай холбоотой байгууллагад би бүртгэлтэй юү?

  • Миний хийдэг ажил хуурамч шашинтай ямар нэг байдлаар холбоотой юу?

  • Би амьдралынхаа бүх хүрээнд хуурамч шашнаас ангид байдаг уу?

  • Эдгээр асуултын аль нэгэнд «тийм» гэж хариулсан бол яах хэрэгтэй вэ?

Ямар ч тохиолдолд, сэтгэлийг тань өвтгөхөөргүй шийдвэр гаргаарай. Еховад үнэнчээ батлаарай.

Шашны байгууллага таныг хандив өргөөч гэвэл яах вэ?

ЗАРИМ ХҮН: «Тэрслэгчид Еховагийн Гэрчүүдийн талаар юу ярьж, бичдэгийг мэдэх хэрэгтэй. Тэгж байж л итгэл үнэмшлээ хамгаална шүү дээ» гэдэг.

  • Ингэх нь ухаалаг уу? Яагаад?

ДҮГНЭЛТ

Үнэнч байя гэвэл Еховагаас нүүр буруулсан хүмүүстэй харьцахгүй байх хэрэгтэй. Бас Агуу Вавилоноос тусгаар байх нь амин чухал.

Давтах асуулт

  • Тэрслэгчдийн яриа, нийтлэл зэргийг яагаад сонирхож болохгүй вэ?

  • Итгэл нэгтэн маань Еховагийн Гэрч байхаа болихоор шийдвэл бид яах ёстой вэ?

  • Хуурамч шашнаас гарна гэж яахыг хэлдэг вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Еховагийн Гэрчүүдийн талаар худал ташаа мэдээлэл тарвал яах хэрэгтэйг уншаарай.

«Танд баримт нотолгоо бий юү?» («Харуулын цамхаг», 2018 оны 8-р сар)

Тухайн байгууллага юм уу ажлыг Агуу Вавилонтой холбоотой эсэхийг яаж мэдэх вэ?

«“Эцсийн өдрүүдийн” төгсгөлд завгүй байгаарай» («Харуулын цамхаг», 2019 оны 10-р сар, д/м 16–18)

Тэрслэгчид итгэлийг маань үгүй хийхийн тулд юу хийдэг вэ?

«Хууртахаас болгоомжил» (9:32)