Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 59

Та эсэргүүцэл хавчлагыг давж чадна

Та эсэргүүцэл хавчлагыг давж чадна

Эрт орой хэзээ нэгэн цагт Христийн дагалдагч бүр эсэргүүцэлтэй тулгарна. Бүр хавчигдана. Тэглээ гээд айж сандрах хэрэгтэй юү?

1. Хавчигдсан ч яагаад гайхах хэрэггүй вэ?

«Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй» гэж Библид тодорхой бичсэн байдаг (2 Тимот 3:12). Есүс Сатаны ертөнцийнх биш байсан учраас хавчигдсан. Бид бас энэ ертөнцийнх биш. Тийм учраас төр засгууд, шашны байгууллагууд биднийг хавчихад огтхон ч гайхдаггүй (Ёохан 15:18, 19).

2. Хавчлагатай нүүр тулахад бэлэн байхын тулд яах хэрэгтэй вэ?

Одооноос Еховад илүү бат итгэдэг болох хэрэгтэй. Хавчигдаж явсан Паул: «Ехова бол миний туслагч. Би айхгүй» гэсэн байдаг (Еврей 13:6). Өдөр болгон залбирч, Библиэ уншиж байгаарай. Цуглаандаа тогтмол яваарай. Ингэснээр ямар ч хавчлага тулгарсан, бүр гэрийнхэн тань эсэргүүцлээ ч давах хүчтэй болно.

Түүнчлэн тогтмол дэлгэрүүлэхийн хэрээр хүнээс айх айдсаа ялж, Еховад найдаж сурна (Сургаалт үгс 29:25). Ингэвэл засгийн газар үйл ажиллагааг маань хориглолоо ч дэлгэрүүлэхээ болихгүй (1 Тесалоник 2:2).

3. Хавчигдсан ч Еховад үнэнчээ баталбал ямар ач тустай вэ?

Мэдээж бид хавчигдахыг хүсдэггүй. Харин хавчигдсан ч Еховад үнэнчээ баталбал итгэл батаждаг. Бас хавчлагыг давж чадамгүй санагдсан үед Еховагийн тусламжийг мэдрээд түүнтэй улам дотносдог (Яаков 1:2–4-ийг уншина уу). Ехова биднийг зовоход хамт зовдог ч, тэвчихийг маань хараад баярладаг. Библид «Сайныг үйлдсэнийхээ төлөө зовж, ийм зовлонг тэвчвэл Бурхны таалалд нийцдэг» гэж бий (1 Петр 2:20). Үнэнчээ баталсан хүмүүсийг Ехова шагнаж, хавчлага эсэргүүцэл гэж байхгүй болсон шинэ ертөнцөд мөнх амьдруулна (Матай 24:13).

УХАЖ ОЙЛГОЁ

Эсэргүүцэл хавчлагыг амжилттай давж болдгийг, бас Еховад үнэнч хүн ямар ивээл хүртдэгийг мэдэж аваарай.

4. Та гэрийнхнийхээ эсэргүүцлийг давж чадна

Есүсийн хэлснээр гэрийнхэн маань хүртэл Еховаг шүтэхийг маань болиулах гэж оролдож болох юм. Матай 10:34–36-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг шүтдэг болоход гэрийнхэн маань яаж хандаж магадгүй вэ?

Үүний нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны хамаатан садан, найз нөхөд Еховаг шүтэхийг тань болиулах гэж оролдвол та яах вэ?

Дуулал 27:10; Марк 10:29, 30-ийг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэр бүл, найз нөхөд тань эсэргүүцвэл энэ зүйл танд яаж урам хайрлах вэ?

5. Хавчигдсан ч Еховаг шүтсээр байгаарай

Эсэргүүцэл хавчлагатай тулгарсан ч Еховад тууштай үйлчилье гэвэл зоригтой байх хэрэгтэй. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ видеоны юу нь таны урам зоригийг бадраасан бэ?

Үйлс 5:27–29; Еврей 10:24, 25-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлэх, цуглаан хийхийг маань хоригловол Еховаг шүтсээр байх нь яагаад чухал вэ?

6. Тэвчихэд тань Ехова тусална

Дэлхий даяар янз бүрийн насны Гэрчүүд эсэргүүцэл хавчлагатай нүүр тулсан ч Еховад үнэнчээ баталсаар ирсэн. Үнэнч байхад нь юу тус болсныг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эдгээр Гэрч юуны ачаар үнэнч байсан бэ?

Ром 8:35, 37–39; Филиппой 4:13-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та ямар ч эсэргүүцлийг давж чадна гэдгийг энэ зүйл яаж баталдаг вэ?

Матай 5:10–12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та хавчигдсан ч яагаад жаргалтай байж чадах вэ?

Еховагийн олон сая Гэрч хавчлагыг амжилттай давж гарсан. Та ч бас чадна!

ЗАРИМ ХҮН: «Би эсэргүүцэл хавчлагыг давж чадахгүй байх аа» гэдэг.

  • Тийм хүнд Библийн ямар зүйл урам зориг хайрлах вэ?

ДҮГНЭЛТ

Хавчлагыг үл тоон үнэнч байвал Ехова маш их баярладаг. Ехова тусалдаг учраас бид амжилттай давж чадна!

Давтах асуулт

  • Христийн дагалдагчид хавчигдсан ч яагаад гайхдаггүй вэ?

  • Хавчлагатай нүүр тулахад бэлэн байхын тулд одооноос яах хэрэгтэй вэ?

  • Ямар ч эсэргүүцлийг давж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Төвийг сахидгаасаа болж хоригдсон Гэрч залууд Ехова яаж тусалсныг мэдэж аваарай.

«Хавчлагыг тэвчсэн нь» (2:34)

Хавчлагатай зоригтой нүүр тулахын тулд яах хэрэгтэй вэ?

«Хавчигдахаасаа өмнө бэлдэцгээе» («Харуулын цамхаг», 2019 оны 7-р сар)

Гэрийнхэнтэйгээ эвтэй байхын зэрэгцээ Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?

«Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн» («Харуулын цамхаг», 2017 оны 10-р сар)