Skip to content

Гарчиг руу орох

Би бэлэн үү?

Би бэлэн үү?

Би хурлынхантайгаа дэлгэрүүлэхэд бэлэн үү?

Та дараах шаардлагыг хангавал баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болж болно.

  • Библи тогтмол судалдаг, байнга залбирдаг, цуглаан тасалдаггүй байх

  • Сурч мэдсэн зүйлдээ итгэдэг, түүнийгээ үнэлж эрхэмлэдэг, хүмүүст ярьдаг байх

  • Еховаг хайрлахын зэрэгцээ анд нөхөдтэй нь дотно байх

  • Улс төр болон хуурамч шашны байгууллагаас албан ёсоор холбоогоо тасалсан байх

  • Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахидаг, Еховагийн Гэрч болохыг хүсдэг байх

Дэлгэрүүлэгч болоход бэлэн гэж санагдвал багшдаа хэлээрэй. Багш тань ахлагчидтай уулзуулна. Шаардлага хангасан эсэхийг тань мэдэхийн тулд тэд тантай ярилцана.

Би баптисм хүртэхэд бэлэн үү?

Та дараах шаардлагыг хангавал баптисм хүртэж болно.

  • Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон байх

  • Чадлынхаа хэрээр тогтмол дэлгэрүүлдэг байх

  • «Итгэмжит, ухаалаг боолыг» дэмжиж, зааврыг нь дагадаг байх (Матай 24:45–47)

  • Еховад өөрийгөө зориулж залбирсан байх, түүнд үүрд мөнх үйлчлэх хүсэлтэй байх

Баптисм хүртэхэд бэлэн гэж санагдвал багшдаа хэлээрэй. Багш тань ахлагчидтай уулзуулна. Шаардлага хангасан эсэхийг тань мэдэхийн тулд тэд тантай ярилцана.