Skip to content

Гарчиг руу орох


Библийн хичээлийг яаж хийвэл үр дүнтэй вэ?

Библийн хичээлийг яаж хийвэл үр дүнтэй вэ?

Библийн хичээл яаж хийдгийг танилцуулсан энэ хэсгийг уншаад ВИДЕОГ үзээрэй.

ОРШИЛ

Хичээл болгондоо бэлдэхдээ оршлыг нь уншаарай. Тод үсгээр бичсэн А) асуулт, Б) Библийн зүйлүүд гол санааг онцолдог. Зарим Библийн зүйлийг «Уншина уу» гэж онцлон тэмдэглэсэн.

ГОЛ ХЭСЭГ

Ухаж ойлгоё булангийн В) эхний догол мөрд тухайн хичээлээр юу үзэхийг тоймлон бичсэн. Г) Дэд гарчгууд гол санааг онцолдог. Багштайгаа хамт Библийн зүйлийг уншиж, асуултад үндэслэн ярилцаж, видеог үзээрэй.

ВИДЕО хайрцаг дээр дарж тухайн хичээлтэй хамаатай нэмэлт материалыг үзээрэй. Намтар, ярилцлага бүхий видео болон амьдралд ойр нөхцлийг дүрсэлсэн зохиомжууд бий.

Д) Зургийг анхааралтай ажиглаж, тайлбарыг нь уншаарай. Е) Зарим хүн юу гэж хэлж болохыг, тэдэнд яаж хариулахаа бодоорой.

ТӨГСГӨЛ

Хичээлийн төгсгөлд Ё) Дүгнэлт болон Давтах асуулт бий. Хичээлээ үзэж дууссан өдрөө тэмдэглээрэй. Ж) Зорилт гэсний доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. З) Мэдлэгээ тэлье гэсэн хэсэгт заасан нэмэлт материалуудаас сонгож үзээрэй.

Библийн зүйлийг яаж олох вэ?

Библи 66 номоос бүрддэг. Еврей-Арамей Судар («Хуучин Гэрээ») болон Грек Судар («Шинэ Гэрээ») гэсэн хоёр хэсэгтэй.

Энэ гарын авлагад Библиэс эш татахдаа А) Библийн номын нэрийг бичээд эхний тоогоор Б) бүлгийг, дараагийн тоогоор В) зүйлийг заасан.

Жишээ нь Ёохан 17:3 гэж байвал Ёохан номын 17-р бүлгийн 3-р зүйл гэсэн үг.