Skip to content

Гарчиг руу орох

Удиртгал

Удиртгал

«Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» гэсэн энэ номын тусламжтайгаар та өөртөө тулгараад буй асуудлыг даван туулахад тустай Библийн зүйл болон үйл явдлыг хялбархан олох боломжтой. Мөн Еховаг алдаршуулах шийдвэр гаргахад нь бусдад туслах, тэднийг урамшуулан зоригжуулах Библийн зүйлийг олоход энэхүү хэвлэл дөхөм болно. Та сонирхсон сэдвээ сонгоорой. Сэдэв бүрд асуулт болон Библид гардаг үйл явдлын товч тайлбар бий ( «Энэ номыг хэрхэн ашиглах тухай»хавсралт-г үзнэ үү). Удахгүй та өөртөө хэрэгтэй зөвлөгөө, удирдамж, тайвшралыг Бурхны Үгнээс олж авна. Мөн бусдын сэтгэлийг сэргээх, бэрхшээлээ даван туулахад нь туслах Библийн зүйлүүдийг олно.

Энэ номд дурдсан сэдвүүдтэй холбоотой бүх Библийн зүйлийг оруулаагүй. Гэхдээ анхан шатны судалгаа хийхэд тань тус болно (Су 2:1–6). Гүнзгийрүүлэн судалъя гэвэл «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ыг ашиглаарай. Тэнд тухайн Библийн зүйлтэй холбоотой олон хэвлэлийг дурдсан байгаа. Хамгийн сүүлийн үеийн ойлголтыг сүүлд хэвлэгдсэн ном хэвлэлээс аваарай.

«Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» хэмээх энэ ном мэргэн ухаан, мэдлэг, ухаарлыг Ариун Судраас олж авахад тань тус болох болтугай. Энэ номыг судалснаар та «Бурхны үг амьд бөгөөд хүчтэй» гэдэгт улам бүр итгэх нь дамжиггүй (Ев 4:12).