Skip to content

Гарчиг руу орох

Тайвшрал

Тайвшрал

Гутарсан үед тайвшруулах Библийн зүйлүүд

Айдас

«Айх»-ыг үзнэ үү

Алдаа дутагдал, гэм нүглээсээ болоод бид гутардаг

«Сэтгэл гонсойх»-ыг үзнэ үү

Атаархал

«Атаархал»-ыг үзнэ үү

Бусдын зүй бус харьцаанаас болж удаан хугацаагаар шаналах

Гашуудан шаналах, уурлаж бухимдах

Зарим хүн янз бүрийн бэрхшээл туулж, гашуун зовлон амсахлаараа баяр хөөргүй болдог

Но 9:11, 12

Бас Ду 142:4; Но 4:1; 7:7-г үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ру 1:11–13, 20—Бэлэвсэрч, хоёр хүүгээ алдан уй гашууд автсан Наоми өөрийгөө Еховад хаягдлаа гэж бодсон

    • Иов 3:1, 11, 25, 26; 10:1—Иов эд хөрөнгө, 10 хүүхдээ алдаж, өвчинд баригдаад гашуудан шаналсан

  • Тайвшруулах Библийн зүйл:

  • Сэтгэл тайвшруулам түүх:

    • Ру 1:6, 7, 16–18; 2:2, 19, 20; 3:1; 4:14–16—Наоми, Бурхны ард түмэн рүү буцаж очин хүнд ч тусалж, хүнээр ч туслуулж явсны хүчинд эргээд баяр баясгалантай болсон

    • Иов 42:7–16; Яак 5:11—Иов итгэлтэй байж тэвчсэн. Ехова ч түүнийг арвин ихээр ивээсэн

Бусдын харгис үйлдлээс болоод баяр хөөргүй болох нь бий

Но 4:1, 2

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 1:6, 7, 10, 13–16—Пениннагийн хатуу сэтгэл, тэргүүн тахилч Елигийн буруу ойлголтоос болоод Ханна ихэд гутарчээ

    • Иов 8:3–6; 16:1–5; 19:2, 3—Хуурамч гурван тайвшруулагч өөрсдийгөө зөвтгөн Иовыг шүүмжилсэн. Тэгэхэд нь Иов улам бүр шаналдаг

  • Тайвшруулах Библийн зүйл:

  • Сэтгэл тайвшруулам түүх:

    • 1Са 1:9–11, 18—Ханна Еховад сэтгэлээ уудлаад тайвширсан

    • Иов 42:7, 8, 10, 17—Иов гурван найзаа уучилсан учраас Ехова түүнийг ивээсэн

Дааж давшгүй зовлон учрах юм уу хэцүү даалгавар авахад өөрийгөө голох

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ег 3:11; 4:10—Фараонтай уулзаж Бурхны ард түмнийг Египетээс удирдан гарга гэсэн даалгаврыг сонсоод зөнч Мосе өөрийгөө голсон

    • Ие 1:4–6—Зөнч Иеремиа өөрийгөө чамлаж, зөрүүд ард түмэнд Еховагийн шүүх мэдээг тунхаглахад хэтэрхий залуу, туршлагагүй гэж үзсэн

  • Тайвшруулах Библийн зүйл:

  • Сэтгэл тайвшруулам түүх:

    • Ег 3:12; 4:11, 12—Ехова Мосед даалгавраа биелүүлэхэд нь туслахаа дахин дахин амласан

    • Ие 1:7–10—Ехова зөнч Иеремиад даалгавраа биелүүлэхэд нь тусална гэж амлан зоригжуулсан

Өвчин эмгэг, өндөр наснаас болоод хүссэнээ хийж чадахгүй байх

Ду 71:9, 18; Но 12:1–7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 20:1–3—Хезекиа хаан өвчин тусаад үхэх болсондоо харамсан уйлсан

    • Флп 2:25–30—Епафродит ихэд шаналж гутарчээ. Учир нь хурлынхан нь түүний өвдсөнийг дуулсан байлаа. Бас тэрбээр даалгавраа биелүүлж чадахгүй болсон гэж хэлүүлэхээс санаа зовжээ

  • Тайвшруулах Библийн зүйл:

  • Сэтгэл тайвшруулам түүх:

    • 2Са 17:27–29; 19:31–38—Үнэнч Барзиллаи Давид хааны хүндэтгэлийг хүлээн Иерусалимд уригддаг ч хэр чадлаа мэдэж байсан учраас даруу байж, урилгыг хүлээж авахаас татгалзсан

    • Ду 41:1–3, 12—Давид хаан хүнд өвчин туссан ч Ехова тусална гэдэгт итгэлтэй байсан

    • Мр 12:41–44—Есүс ядуу бэлэвсэн эмэгтэйг байгаа бүхнээ хандивлалаа гэж магтсан

Өөрийгөө буруутгах

Езр 9:6; Ду 38:3, 4, 8; 40:12

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 22:8–13; 23:1–3—Мосегийн хуулийг уншихыг Иосиа хаан албатуудтайгаа сонсоод их буруу юм хийж явснаа ойлгосон

    • Езр 9:10–15; 10:1–4—Зарим хүн Еховагийн тушаалыг зөрчин харь үндэстэн эхнэр авсанд тахилч Езра тэргүүтэй ард түмэн өөрсдийгөө буруутгасан

    • Лу 22:54–62—Элч Петр Есүсийг танихгүй гэж гурван удаа мэлзсэндээ өөрийгөө буруутган ихэд шаналсан

  • Тайвшруулах Библийн зүйл:

    • Ду 32:5; 103:9–14; Ис 1:18; Үй 3:19

    • Бас Ис 38:17; Ми 7:18, 19-ийг үзнэ үү

  • Сэтгэл тайвшруулам түүх:

    • Ш.дэ 33:9–13, 15, 16—Манассе Иудагийн хамгийн муу хаадын нэг байсан ч гэмшиж, өршөөл хүртсэн

    • Лу 15:11–32—Ехова өгөөмрөөр, бүрмөсөн уучилдгийг ойлгуулахын тулд Есүс алга болсон хүүгийн тухай ёгт үлгэр ярьжээ

Өөрийгөө дутуу үнэлэх

«Эргэлзээ»-г үзнэ үү

Сэтгэл түгших

«Сэтгэл түгших»-ийг үзнэ үү

Хавчлага

«Хавчлага»-ыг үзнэ үү

Хүмүүс урам хугалж, гомдоож, урвахад бид сэтгэлээр унадаг

«Сэтгэл гонсойх»-ыг үзнэ үү