Skip to content

Гарчиг руу орох

Зоригжуулах

Зоригжуулах

Бурхны үйлчлэгчид бие биеэ урамшуулан зоригжуулах нь яагаад чухал вэ?

Ис 35:3, 4; Кол 3:16; 1Те 5:11; Ев 3:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 32:2–8—Улс оронд нь эзлэн түрэмгийлэгчдийн аюул нүүрлэхэд Хезекиа хаан ард түмнээ зоригжуулсан

    • Да 10:2, 8–11, 18, 19—Өндөр настай болж тамир тэнхээ нь барагдсан зөнч Даниелыг тэнгэрийн элч зоригжуулдаг

Ахлагчид яагаад бусдыг зоригжуулах ёстой вэ?

Ис 32:1, 2; 1Пе 5:1–3

Бас Мт 11:28–30-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 3:28; 31:7, 8—Зөнч Мосе Еховагийн заавраар залгамж халаа болсон Иошуад урам зориг хайрладаг

    • Үй 11:22–26; 14:22—Хавчлагын үеэр Паул Барнаб нар Антиохын дагалдагчдыг зоригжуулсан

Ах дүүсээ магтах нь яагаад зоригжуулах нэг арга вэ?

Су 31:28, 29; 1Ко 11:2

  • Холбоотой Библийн зүйл:

    • Шү 11:37–40—Израйл эмэгтэйчүүд жил бүр шүүгч Иефтагийн охин дээр очиж, шүтлэгийн асарт үйлчилдгийг нь магтдаг байсан

    • Ил 2:1–4—Эфэс дэх дагалдагчид алдаа дутагдалтай байсан ч Есүс тэдний сайн талыг магтсан

Бид итгэл нэгтнүүдээ хэрхэн урамшуулан зоригжуулж болох вэ?

Су 15:23; Эф 4:29; Флп 1:13, 14; Кол 4:6; 1Те 5:14

Бас 2Ко 7:13, 15, 16-г үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 23:16–18—Ионатан залуу анд Давидаа хэцүү үед нь хайж олоод урамшуулан зоригжуулсан

    • Ёох 16:33—Есүс ертөнцийг ялж шавь нартаа сайн үлгэр дуурайл үзүүлсэн бөгөөд тэднийг ч бас чадна гэж зоригжуулсан

    • Үй 28:14–16—Элч Паул шүүгдэхээр Ром орох замдаа өөрийг нь зоригжуулах гээд хол зам туулж ирсэн итгэл нэгтнүүдээ хараад зоригжсон

Үл хүндэтгэсэн, дургүйцсэн хандлага гаргахаас яагаад болгоомжлох ёстой вэ?

Флп 2:14–16; Юуд 16–19

  • Холбоотой Библийн зүйл:

    • То 11:10–15—Дуулгаваргүй, эсэргүүцэх хандлагатай хүмүүсээс болж зөнч Мосегийн урам хугарсан

    • То 13:31, 32; 14:2–6—Арван туршуул сөрөг юм ярьснаас болж ард түмний урам зориг мохож, Еховад тэрсэлдэг

Итгэл нэгтэнтэйгээ ойр дотно байхлаар яагаад урамшин зоригждог вэ?

Су 27:17; Ро 1:11, 12; Ев 10:24, 25; 12:12

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 20:1–19—Иехошафат хаан дайсны их цэрэгтэй нүүр тулмагцаа ард түмнийг цуглуулж хамт залбирдаг

    • Үй 12:1–5, 12–17—Элч Яаковыг цаазлагдаж, Петрийг шоронд хоригдсоны дараа Иерусалим дахь хурлынхан хамтдаа цуглаж залбирдаг

Өөдрөг байвал яагаад хэцүү үеийг даван туулах тэнхээтэй болдог вэ?

Үй 5:40, 41; Ро 8:35–39; 1Ко 4:11–13; 2Ко 4:16–18; 1Пе 1:6, 7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 39:19–23; 40:1–8—Иосеф хилс хэрэгт гүтгүүлж шоронд орсон ч Еховад үнэнч байж, бусдад дуртайяа тусалсан

    • Х.дэ 6:15–17—Зөнч Елиша дайсны их цэргээс айгаагүй. Бас зарцынхаа төлөө эр зориг гуйж залбирсан

Еховагийн Үг биднийг зоригжуулдаг

Ехова бидэнд юу гэж амладаг вэ?

Ду 55:22; 94:14; Ро 8:38, 39; 1Ко 10:13

Еховагийн тэвчээр, өршөөл энэрлийн тухай бодохлоор яагаад зоригждог вэ?

Не 9:17; Ду 103:13, 14; 2Пе 3:9, 15

Чадал дутсан хүний төлөө Ехова юу хийдэг вэ?

Ду 46:1; Ис 12:2; 40:29–31; Флп 4:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 1:10, 11, 17, 18—Сэтгэл нь хямарч, гуньж гутарсан Ханнаг залбирахад Ехова сонсоод тайвшруулсан

    • Х.дээ 19:1–19—Ехова урам зориг нь мохсон зөнч Елиад талх, ус өгөхийн зэрэгцээ итгэл найдвар төрүүлэн тайвшруулсан

Библид байдаг амлалт биднийг яагаад зоригжуулдаг вэ?

Ш.дэ 15:7; Ду 27:13, 14; Ев 6:17–19; 12:2

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иов 14:1, 2, 7–9, 13–15—Иов хамгийн хэцүү үедээ амилах найдварын тухай бодоод тайвширдаг

    • Да 12:13—100 орчим настай зөнч Даниелыг тэнгэрийн элч зоригжуулж ирээдүйн шагналынх нь талаар хэлж өгсөн

Еховад залбирч, түүний тухай эргэцүүлэн бодохлоор яагаад урамшин зоригждог вэ?

Ду 18:6; 56:4, 11; Ев 13:6

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 30:1–9—Давид хүнд байдалд ороод Еховад залбирч зоригждог

    • Лу 22:39–43—Хүнд сорилтын үед Есүсийг шаргуу залбирахад Ехова тэнгэрийн элчээ илгээж зоригжуулсан

Бид сайн мэдээ сонсож, түүнийгээ бусадтай хуваалцахаараа хэрхэн урамшдаг вэ?

Су 15:30; 25:25; Ис 52:7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 15:2–4—Паул, Барнаб хоёр хурлуудаар явж ах дүү нараа урамшуулан зоригжуулсан

    • 3Ёо 1–4—Үнэнийг заалгасан хүмүүс нь үнэнч явааг дуулаад өндөр настай элч Ёохан ихэд урамшин зоригжжээ